Дэлхийд данстай тамирчин

Тэрээр 1979 онд нийслэлийн 10 жилийн 20 дугаар сургууль,1985 онд МУИС-ын эдийн засгийн ангийг тус тус төгссөн байна. Анх хөрш ангийн анд Н.Нарантуяагийн нөлөөгөөр гавъяат дасгалжуулагч Д.Бандийн удирдлагад боксын спортоор хичээллэж эхэлжээ. Улсын шигшээ багт гавъяат дасгалжуулагч В.Батбаяр, гавъяат тамирчин Х.Алтанхуяг нарын удирдлагад бэлтгэл сургуулиа хийж байсан.

1979-1989 онд үндэсний шигшээ багийн тамирчин байх хугацаандаа олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан юм. Тэрээр 1988 онд Сөүлийн олимпийн наадмын боксын тэмцээний 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж уг олимлоос Монголын багийн авсан цорын ганц медалийн эзэн болсон түүхтэй. Олимпийн тэмцээнд эхний тойрогт хийлж дараа нь Унгарын тамирчин И.Туруг хожон, шөвгийн наймд Мароккогийн боксчин Х.Маржуанег 50 харьцаагаар илт давуу ялж хүрэл медалийн болзол хангасан байна. Харин мөнгөн медалийн төлөө Шведийн Г.Крамнедтэй эн тэнцүү тоглож 23 харьцаатай оноогоор хожигджээ.

Тэрээр мөн 1984 оны Олимпод оролцох ёстой байсан боловч Социалист орнуудыг оруулаагүй учир оролцож чадаагүй байна. Н.Энхбат Олимпийн наадмаас гадна 1984 онд Куба улсад болсон Найрамдал 84 тэмцээнд аваргын төлөе Кубын нэрт боксчин олимпийн хошой аварга А.Эррерад 23 оноогоор хожигдож мөнгөн медаль авсан. 1989 онд БНХАУ- ын Бээжинд хотод болсон тэмцээнд 63.5 кг-ын жинд Ази тивийн аварга болсон. 1987 онд Кувейт улсын Эль Кувейт хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.

1989 онд болсон Москвагийн ДАШТ-нд жиндээ шөвгийн наймд үлдсэн. Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд жингийнхээ 3-7 дугаар байрт нийтдээ 7 удаа бичигдсэн. 1986 онд Москва хотод болсон сайн санааны тоглолтын хүрэл медальтай. Герман улсын Халле хотод болдог Химийн цом олон улсын тэмцээний хоёр алт/1983,1986/, нэг мөнгө/1985/ Румын улсын Бухарест хотноо болдог Алтан бүс олон улсын тэмцээний хоёр алт/1984, 1986/ нэгмөнгөн/1983/ медальтай. ЗХУ, БНАСАУ, БНСУ-ын олон улсын тэмцээний аварга, Улаанбаатар хотноо болдог Интернациональ, Улаанбаатарын цом тэмцээнүүдийн аварга, Монгол улсын зургаан удаагийн аварга /1982-1987/ Бүх ард түмний ҮII спартикиадын аварга, ЗХУ-ын бүх ард түмний спартикиадын хүрэл медаль хүртэж байсан зэргээс харахад түүний ямархуу чадвартай тамирчин болохыг илтгэж байгаа юм.

Н.Энхбат 1989 оны хоёрдугаар сарын 6 нд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн байна. Тэрээр нийт 312 тулаанд оролцож 240 ялалт байгуулж байжээ.

Н.Пунцагболд

Дугаар 150(170)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button