Монголчууд анх удаа олимпийн наадамд
олимпийн 20 спортын 163 төрөлд 503 медалийн төлөө өрсөлджээ. Монгол улсаас Чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин оролцсон байна. Чөлөөт бөхийн төрөлд оролцсон Ж. Мөнхбат ҮIII, Ч. Дамдиншарав IX байр эзэлсэн байна. Харин дугуйн багийн уралдаанд Ж. Эрхэмжамц, Я. Баатар,Ч. Саманд, Л. Буудай нар 32 багаас 23 дугаар байрт орсон ажээ. Хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн төрөлд Д. Намжилмаа 22 тамирчнаас 16 дугаар байр, спортын гимнастикийн төрөлд Ц. Гүндэгмаа 84 тамирчнаас 63, Я.Туяа 67, 3. Нямдаваа 103 тамирчнаас 94 дүгээр байр эзэлжээ. Монголын багийн тугчаар хөнгөн атлетикийн тамирчин Ч. Найдан явсан байна.
Дугаар 150(170)