Медалын тоо нэмэгдэв
Энэ удаагийн Олимпод 121 орны 7123 тамирчин олимпийн 23 спортын 195 төрөлд 602 медалийн төлөө өрсөлджээ.
Манай улс чөлөөт бөх, сонгомол бөх, жүдо, байт харваа, бокс, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлтийн төрөлд 37 тамирчинтай баг оролцуулсан байна. Үүнээс чөлөөт бөхийн тамирчин Х.Баянмөнх -100 килограммийн жинд Мөнгөн медаль хүртсэн байна. Мөн Ц.Нацагдорж 68 килограммийн жинд IҮ байр, сонгомол бөхийн 52 килограммийн жинд Ж.Мөнх-Очир IX байр эзэлжээ. Мюнхений Олимпийн наадмаас медаль хүртэж Монголын тамирчдын медалийн буухиаг таслалгүй үргэлжлүүлж чадсан нь Х.Баянмөнх аваргын хамгийн чухал амжилт байсан юм. Энэ удаагийн наадамд монголын баг тамирчдын тугчаар мөн л чөлөөт бөхийн тамирчин Б.Жамсран ажилласан байна.
Дугаар 150(170)