МАХН-ын фракцуудын далд зөрчил ил гарав

нэг хэсэг байхад олоогүй төөрөлдөж яваа нөгөө хэсэг бас байх юмаа. Олсон нь архагууд. Олоогүй нь нөгөө памперстай нялхас. Засаглалын төлөө Намбарын Энхбаяр, Санжаагийн Баяр, Миеэгомбын Энхболд нарын фракцууд хүч үзэлцэх бололтой. Н.Энхбаярын голлох хүмүүс сонгуульд ялагдал хүлээжээ.

Тэрбээр одоо Цэндийн Мөнх-Оргилд найдлага тавьж, МАХН-ын даргад сойж байгаа гэлцэх. Эрх баригч намын дарга болно гэдэг гүйцэтгэх засаглалыг тэргүүлнэ гэсэн үг. Засаглалын эрх С.Баяраас ингэж эргэж болзошгүй нөхцөл үүссэн тул УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн хорооны тогтоолыг СЕХ Ерөнхийлөгчид өргөн баригдах учиргүй болгож гацаахаараа л нэг болголоо. С.Баярын даалгавраар Ц.Мөнх-Оргилыг СЕХ-ны дарга Б.Баттулга ийнхүү цагдаа гэсэн хазаараар торгоож байна. Хэдий хүртэл торгоох нь тодорхойгүй.

Ерөнхий сайдын албан тушаал эзэнтэй болтол энэ тойргийн дүн УИХ-д орж ирэхгүй болох нь нэгэнтээ тодорхой болжээ. Н.Энхбаярын фракцид нэрлэгддэг хүмүүсийн сонгууль будилаантай болж, нэр дэвшигчид нь тодорч өгөхгүй байгаагаас бас нэгийг ойлгож болно доо. Дорнодод Д.Одбаяр, Хэнтийд Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ, Ганбямба, Баянголд Ц.Мөнх-Оргил, Хан-Уул дүүрэгт Д.Идэвхитэн, Булганд Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир гээд нэгийг хэлээд байгаа биз дээ. Одоо л нэг уван цувсаар учраа олж байх шиг. Улс төр гэдэг бас л хатуухан тоглоом шүү.

МАХН-ын дотоод фракцуудын дунд С.Баярын фракц хамгийн хэврэг нь. Нам дотроо ч мөн УИХ-ын цөөнхийн зүгээс дэмжлэг багатай. Харин Миеэгомбын Энхболдын фракц ёстой өндийж, сэрвээнийх нь үс боссон арслан шиг С.Баярт харагддаг болсон. Үнэхээр санаанд оромгүй ялалт байгуулж.УИХ дахь МАХН-ын олонхийг бүрдүүлж чаджээ. УИХ-д төдийгүй нийслэл, дүүрэг, зарим аймаг хотуудад орон нутгийн эрхийг барьж байгаа шороон түмэн гишүүдтэй фракц.

М.Энхболдын фракцид барилгын салбарын голлох томоохон аж ахуйн нэгжүүд араас нь ташуур өгч байгаа цаг. Гадаад талдаа ч бас түшигтэй. Саяхан М.Энхболд фракцийнхаа хэдтэй салхинд гарангаа хүн хүчээ тооцоолж, удахгүй болох орон нутгийн сонгуульд Улаанбаатар хот, түүний орон нутгийн удирдлага, ИТХ-ыг бүхэлд нь гартаа аваагүй цагт дээрээ тасарч, дороо хөлгүй болночиүү гэдгийг журмын нөхөддөө үүрэгдсэн сурагтай. Харин Засаглалын дээд эрх мэдэлд хүчээ үзнэ гэдгээр наадуулдаа урам өгчээ. Ийм болохоор М.Энхболдын фракц Ерөнхий сайд болон яам, тусгай газар, агентлагуудад олноороо томилогдох бололтой.

Улс төрд унаж мөлхөж үзсэн тэрээр парламентын цөөнхтэй ч хүч хамсрахаа бас бодож яваа нэгэн. Парламентын цөөнхи С.Баярын талд хэзээ ч зогсохгүй. Харин М.Энхболдод өөрөөр хандаж болох талтай.

МАХН-ын бодлого ямар жанжин шугамаар явахыг мэнгэт Ц.Нямдорж тооцоолдог нэгэн. Улс төрд бас л нөлөөтэй. Тэрээр С.Баярт угаасаа дургүй. Харин М.Энхболдын төлөө хоёр гараа өргөхөд бэлэн байгаа байх. М.Энхболд фракц дээрээ парламентын цөөнхийг татаж бас цаана нь Ц.Нямдоржийн хүмүүсийг нэмж чадвал засаглалыг гартаа авч л таарна. Энэ нь үндэсний эвлэрэлд хамгийн дөхөмтэй засаглалын зөөлөн хэлбэр байх болно. Уг хүн нь дөлгөөн. Нүдэнд дулаан. Тийм хүнд Монголчууд бас элэгтэй байдаг. Цусаа үзэж би чидээ хүртэл хагаралд хүрсэн болохоор С.Баяраас шүд хөмхий зэрэг зуусан түүнээс хаана хаанаа тойрч гарах нь түмний хэрэгт ашигтай.

С.Баяраар тархилуулж засаглал цааш явна гэсэн тооцоо бол хамгийн сөргөлдөентэй эрсдэлтэй алхамд шилжиж байна гэсэн хатуухан сонголт. Олон ч хүн шорон гянданд сууцгааж байна. С.Баяр эзнийг нь ол, баримтжуул, хатуу арга хэмжээ ав гээд хөмхий зуугаад байгааг харсан монголчууд түүнээс чийрхэлгүй яахав. Хэдэн зуун жилээр дарлуулж, боолчлуулж, өвөг дээдсээ буудуулсан болохоор монголчуудад хатуурхсан хүн хүйтэн харагдах нь ч аргагүй. Н.Энхбаяр үндэсний эв нэгдлийг бодож ирэх жил Ерөнхийлөгчид дэвших санаатай байгаа бол одоо С.Баярын гараас үтэр түргэн засаглалыг салгах ёстой бус уу.

Л.Тамир

Дугаар 150(170)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button