Модны хулгайн хэрэгт хууль хяналтынхан холбогдсон
-Монгол орны ойн сан нийт нутгийн хэдэн хувийг эээлдэгвэ?
-Манай улсын ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал ургадагаараа бусдаас онцлогтой. Нийт газар нутгийн гуравны нэг хэсгийг ойн бүс эзэлдэг. Ер нь манай орны ойн бүс хүний буруутай үйл ажиллагааны золиос болж устаж үгүй болж байна.
-Танай яам өнгөрсөн онд хамгаалалтад хэрхэн анхаарч ажилласап бэ? Мөн энэ жил ямар ажил хийж байна?
-Энэ жилийн хувьд яг одооноос ажил эхэлж байгаа болохоор тодорхой зүйл хэлэхэд эрт байна. Нөхөн сэргээх ажил жил бүр хийдэг. Харин өнгөрсөн оны тухайд Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл зэрэг аймагт ой модны судалгаа шинжилгээ хийсэн. Хангайн бүсийн эдгээр аймгуудын ой хэцүүхэн байдалтай болсныг илрүүлсэн. Эдгээр аймгуудын 140 мянган га ой юу ч үгүй хортон шавьжид идүүлсэн байсан. Ингээд БОЯ-наас 140 мянган га ойн хортон шавьжийг устгах ажлыг зохион байгуулсан. Ер нь хорхойд идүүлсэн ургамал мод эргэж бараг төлждөггүй юм. Нэг модон дээр гэхэд л хоёр мянга орчим хортон шавьж байсан юмдаа.
-Ойн асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран олон зөрчил илрүүлсэн гэсэн?
-Яамны зүгээс аливаа хэрэг зөрчил илэрлээ гэхэд холбогдох байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажилладаг юм. Яг зөрчил дутагдад гарсныг тоон үзүүлэлгээр хэлэх боломжгүй. Гэхдээ энэ жилийн хувьд хулгайн модны томоохон хэрэг гарахад яам болон мэргэжлийн байгууллагууд очиж газар дээр нь ажиллаж байсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн нийлүүлснээс гадна хууль хяналтын байгууллагын ажилтан үүнд холбогдож ОХУ руу гаргах гэж байгаад баригдсан юм. Энэ хэрэг нь Байгаль орчны тухай болон Ой модны тухай хуулийн 15 зүйл заалтыг зөрчсөн ноцгой хэрэг. Дээрх хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурор Цэкээнсамбуу гэгч холбоотой байсан нь илэрч хэргийн хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа.
-Ойн хуулийг зөрчин зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэд, аж ахуйн иэгжид хүлээлгэх хуулийн хариудлага гэж байдаг. Энэ талаар тайлбарлаж огөхгүй юу?
-2007 онд Ойн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү хуулийн 38.2.1-д мод бэлтгэх зөвшөөрөл авсан хэдий ч мод бэлтгэн нийлүүлсэн талбайгаа цэвэрлэгээгүй орхисон аж ахуйн нэгжийг 150-200 мянган төгрөгөөр торгоно. Мөн хуулийн 38.2.4-д эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд аж ахуйн нэгж 200-300 мянган төгрөг, иргэнийг 150 мянган төгрө¬гөөр торгох гэсэн заалт бий.
Х.Баярцэцэг
Дугаар 155 /9711/