Эверестийн мөнх цас хайлж байна
Мөн хоёр хоногийн өмнө Америкийн соёл урлагийн төв болсон Лос Анжелос хотод газар хөдлөлт болж, азаар хүний амь эрсдэлгүй, эд материалын хохирол бага учирсан ч хэд хэдэн хүн бэртэл гэмтэл авсан. Энэ бүхнийг дурдах болсны шалтгаан нь дэлхий ээж байн байн ааш авираа хувиргаж, энэ бүхэн нь бидэнд их хэмжээний хохирол учруулах болсонтой холбоотой юм. Бидний хамгийн ихээр санаа зовж буй зүйл бол энэ. Байгаль ээж шилгээхээсээ гадна олон ааш гаргаж байгаагийн нэг нь сүүлийн үед дулаарал болж хувираад байна. Хэдхэн сарын өмнө Аргентинд орших аварга том мөсөн уулнууд хайлж далайд хөвж эхэлсэн бөгөөд энэ нь далайн тээвэрлэлт болоод аялж байгаа жуулчдад ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болсон байна. Энэ бол зүгээр л жишээ. Иймэрхүү төрлийн гамшгийг тоочвол үүнээс ч олон тохиолдол бүртгэгдэх болсон байна.
Дэлхийн дулааралтай холбоотой бас нэгэн аюул нүүрлэж буй нь дэлхийн дээвэр Эверестийн оргилын мөнх цас хайлж буй явдал юм. Энэ талаарх судалгааг Европын хэсэг эрдэмтэд хийсэн бөгөөд арван жилийн дараа гэхэд Эверестийн ноён оргилын мөнх цас бүрэн хайлж дуусна гэж тэд үзжээ.Дээрх дүгнэлтийг гаргах болсон шалтгаанаа дэлхийн цаг уурын дулааралтай холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь сүүлийн дөрвөн жилд цаг агаар өмнөх жилүүдийнхээс 7.6 дахин илүү хэмжээгээр дулаарч байгаа тухай ОХУ-ын эрдэмтэн Виктор Дмитрий ярьсан байна.Энэхүү дүгнэлтдээ хэр итгэлтзй байгаа талаар асуухад Мэдээж итгэлтэй байлгүй яахав.
Итгэлтэй байгаагаас гадна судалгаагаар нотлогдсон учраас олонд мэдээлсэн..Бидний багаж болоод тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийнх. Бас манай багийнхнаас өөр ийм тоног төхөөрөмжтэй баг хаана ч байхгүй. Тийм учраас энэ бол үнэн зөв дугнэлт хэмээжээ. Түуний нэмж ярьсан сонирхолтой баримтуудаас дурдвал 2006 оноос хойш хойд мөсөн далайн мөс хайлж, далайн уены хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь далайн орнуудад удахгүй нөлөөлж эхлэх гэнэ. Магадгүй хэдэн жилийн дараа дэлхийн хүн ардын хагас нь усанд автахыг үгүйсгэх аргагүй гэжээ.
С.Гэрэл
Дугаар 155 /9711/