Конгресс Африкийн Америкчуудаасаа уучлал гуйв
Мөн Америкийн өмнөд нутгуудад арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байсан болоод хамгийн сүүлд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хууль болох Жоржи мужид 1964 онд цуцлагдсан Жим Кроугийн хуулийн төлөө уучлал гуйх нь зөв гэж үзжээ. Энэхүү шийдвэрийг санаачлагч нь Теннеси мужийн цагаан арьст гишүүн Стивен Коэн юм байна. Тэрээр афроамерикчууд өнөө хэр тэр бараан цаг үеийн үр дагаврыг мэдэрсээр байдаг хэмээн тэмдэглэсэн байна. Гэхдээ боолчлолд байсан хүмүүсиин үр хүүхдүүдэд нөхөн төлбөр олгох тухай яригдахгүй байна. Өмнө нь ямар ч тохиолдолд холбооны ийм өндөр төвшнөөс хар арьст хүмүүсиин өмнө уучлал гуйж байгаагүй билээ. Иймэрхүү шийдвэрийг зөвхөн таван мужийн хууль тогтоох хурлаас гаргаад байна. Холбооны Засгийн газар нь ийнхүү уучлал гуйснаас болж боол байсан хүмүүсийн удмынхан төдийгүй Африкийн улс орнуудын Засгийн газрын зүгээс нөхөн төлбөр нэхэх вий хэмээн айж байсан юм. Тухайлбал, долоон жилийн өмнө Ливийн тэргүүн Муаммар Каддафи нь ийм шаардлага тавихыг африкчуудад уриалж байсан билээ.
Дугаар 183/2943/