Аль-Кайда Афганистан, Пакистан руу нүүж эхлэв
Мөн бүлэглэлүүдийн удирдлага нь дайчдаа Ирак руу бус харин Афганистан, Пакистан руу илгээх болжээ хэмээн тус байгууллага болон Иракийн тагнуул дахь эх сурвалждаа түшиглэн The Washington Post сонин мэдээллээ. Аль-Кайда-гийн сүүлийн үеийн үйл хөдлөл нь тус байгууллагад хагарал гарсныг гэрчилж буйд АНУ-ын эрх баригчид болон Иракийн засаг захиргаа итгэлтэй байгаа аж. Түүнээс гадна тэд Иракт хэдэнтээ бут ниргүүлэн ялагдсанаас байдал нь арай дээр байгаа хөрш улсууд руугаа шилжиж байгаа гэнэ. Гэхдээ Ирак дахь Америкийн цэргийн командлагч Дэвид Петрэусийн штабын тагнуулын ажлыг хариуцсан бригадын генерал Брайан Келлерийн хэлснээр бол тэд сонин хэвлэлд гарсан мэдээллийн үнэн эсэхийг хараахан тогтоож амжаагүй аж. Учир нь The New York Times сонин ТТГ нь Пакистаны тагнуулын байгууллагыг террористуудтай холбоо сүлбээтэй хэмээн сэжиглэж байгаа тухай шуугиант мэдээллийг уржигдар тараасан билээ. Иймээс учрыг олохоор ТТГ-ын том дарга Исламабад руу ниссэн хэмээн мөн тэнд өгүүлсэн аж. Харин Пакистаны эрх баригчид үүнийг эрс няцаасан байна.
Дугаар 183/2943/