Улаан буудайтай болсон ч үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүй байна

Хойд хөршөөс есөн мянган тонн гурил авах гэрээг өнгөрсөн хавар Засгийн газар хийсэн. Гэхдээ энэ гурилын зургаан мянга орчим тонн нь л манай хилээр орж иржээ. Анх гэрээ хийхдээ 70 орчим хувийг нь нэгдүгээр гурил үлдсэнд нь дээд гурил авахаар тусгасан аж. Гэтэл орж ирээд байгаа гурилын дийлэнх нь дээд гурил байна. Хойд хөрш маань нэгдүгээр гурил өгөхгүй дээдийг л авч болно хэмээн гүрийж байгаа ажээ. ХХААЯ-ны зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хойд хөрш харьцангуй өндөр үнэтэй дээд сортын гурилаа шинэ ургацын гурил гарахаас өмнө манайд шахах сонирхолтой байгаа ажээ. Иймээс гэрээнд тусгагдаагүй өндөр үнэтэй гурил авах эсэхдээ тус яамныхан эргэлзээд сууж байгаа гэнэ. Одоо орж ирээд байгаа гурилын дээд сортын нэг кг гурилыг 710, нэгдүгээр гурилыг 660 төгрөгөөр дотоодын зах зээлд нийлүүлж байгаа юм. Засгийн газар улсын нөөцөд 100 мянган тонн улаан буудай, 15 мянган тонн гурилын нөөцтэй байх тухай тогтоол боловсруулж УИХ-аар батлуулах гэж байгаа юм байна. Уг нь санаа нь зөв боловч амьдралд хэрэгждэггүй тогтоол нэгээр нэмэгдэх нь тодорхой.

Хаврын хавсаргатай зэрэгцээд 100 мянган тонн улаан буудай, есөн мянган тонн гурил хойд хөршөөс аваад ард түмний амьдралыг цэцэглүүлнэ гээд байсан нь өдий болтол биеллээ олоогүй байна. Энэ нь ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр хийсэн гэрээ хэлэлцээр байнга зөрчигдөж байгаа учраас дээрх байдалд хүрсэн ажээ. Тухайлбал 100 мянган тонн улаан буудайг нэг тонныг нь 365 ам.доллараар авах гэрээ хийсэн байна. Гэтэл саяхан дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ буурч гэрээтэй буудайгаа авах эсэх нь эргэлзээтэй болчихсон. Есдүгээр cap хүртэл 10 мянган тонн улаан буудай манайд дутах тооцоо гарсан. Одоо улиг болтлоо яригдсан 100 мянган тонн улаан буудайн 30 мянга тонн нь орж ирээд байгаа тул дээрх байдлаас гарсан гэж ХХААЯ-ныхан ярьж байна.

Хойд хөршөөс орж ирж буй улаан буудайг дотоодын гурилын үйлдвэрүүдэд бэлэн мөнгөөр нь өгч байгаа юм. Улаанбаатар гурил компаниас гурилын нөөц, үйлдвэрлэлтийн талаар лавлахад Хоёр cap үйлдвэрлэл явуулах нөөц улаан буудай хойд хөршөөс орж ирээд байгаа юм. Гэвч маш бага хэмжээгээр гурил үйлдвэрлэж байна. Энэ нь хойноос орж ирж буй улаан буудай үнэтэй байгаатай холбоотой.

Учир нь гааль, НӨАТ-ийн 15.5 хувийн татвар төлж авсан түүхий эдээр үйлдвэрлэсэн гурил өндөр үнэтэй гарах юм. Гэтэл Засгийн газар гурилын үнийг нэмж болохгүй хэмээн үүрэг өгсөн. Тэгээд тэр өндөр үнэтэй улаан буудайгаар гурил үйлдвэрлэхээр эрсдэлтэй байгаа. Одоо УИХ, Засгийн газар дээрх асуудлыг шийдэж өгөх байх гэж найдаж байна гэсэн хариу өглөө.

Эцэст нь хэлэхэд эрх баригчдын ам, ажил хоёр зөрдгийн нэг тод жишээ улаан буудай, гурил хоёр болоод байна. Ард түмэндээ үнэхээр хямд гурил идүүлье гэсэн чин сэтгэл байсан юм бол дээрх асуудлуудыг тухайн үед нь нэг мөр түргэн шуурхай шийдээд өгчих байж дээ. Энэ бүгдээс үзэхэд эрх баригчид ямар нэг асуудлыг хурцадмал байдалд ороход гал унтраах маягаар шийдвэрлэж хүнд байдлаас эх орноо аварч буй дүр үзүүлж, нэр хүндээ өсгөдөг хуучирсан бүдүүлэг арга нь устахгүй л байна даа гэхээс өөр арга алга.

Т.Жанцан

Дугаар 147/466/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button