Та рашаан сувилалд амрах гэж байна уу

Амралтаа сайхан өнгөрөөхийн хажуугаар биеэ эмнүүлэх боломж бол рашаан сувилал. Тиймээс зарим хүмүүст хэрэг болгох үүднээс рашаан сувиллын талаар багахан ч атугай мэдээлэл хүргэхийг зорилоо. Хүний бие махбодид анагаах зохистой нөлөө үзүүлдэг байгалийн усыг рашаан гэдэг. Рашаанаар эмчлэх арга анх үүссэн цагаас өнөөдрийг хүртэл хүмүүсийн олон жилийн туршлага дээр үндэслэжээ. Монголчууд рашааныг эртнээс эмчилгээ сувилгаанд ашиглахдаа тухайн рашаанд ямар эрдэс бодис агуулагддаг, хэр гүнээс гардаг зэргээр нь анагаах чадлыг нь тодорхойлдог байж.

Тиймээс ч өндөр настнууд хаанахын, ямар рашаан юунд тустайг андахгүй мэдэж байдаг. Рашааныг дотор нь халуун, хүйтэн рашаан гэж ангилдаг. Энэ нь рашааны анагаах чадвартай холбоотой аж. Хүйтэн рашаан нь нүүрсхүчлийн хийгээр харьцангуй баялаг байдаг байна. Өмнөговь, Дорнод, Хэнтий аймгийн зарим рашааны дэргэдээс хуучин, шинэ үеийн чулуун, хүрэл зэвсэг олддог нь төв Азид оршин сууж байсан эртний олон овог аймгийн хүмүүс рашаан ус ашиглан өвчнөө эмнэж байсны илрэл хэмээн судлаачид үздэг байна. Рашаан ус судлал нь Монголд XҮI-XҮII зууны үеэс хөгжиж иржээ. Рашаан усыг судалснаас тэдгээр рашааны түүх, ерөнхий байдал, ач тус ямар өвчинд тохирох болон рашаанд орох, сувилах, амрах, хооллох дэглэм заавар зэргийг гаргаж ирсэн аж.

Монголчууд өвгөөс уламжилж ирсэн өөрсдийн хар ухаанаар рашаан усаа таньж өвчнөө анагаадаг байсан бол 1930-аад оноос рашаан сувилал эрчимтэй хөгжиж иржээ. Улсын хэмжээнд нийт 130 гаруй рашаан шинжлэн судлагдсан байдаг аж. Огт судлагдаагүй 100 гаруй рашаан бий гэж үздэг юм байна.Одоогоор манай улсад рашаан сувиллын 50 гаруй газар тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Рашаан сувилалд байгалийн болон ардын уламжлалт эмчилгээг хослуулан хэрэглэх нь элбэг. Үүнд элсэн болон шавар эмчилгээ, бариа засал, хануур, төөнүүр, зүү эмчилгээ зэрэг ордог байна.

Элсэн эмчилгээ. Наранд халсан шар элсийг дээр үеэс эмчилгээ сувилгаанд ашгласаар иржээ. Элсний амархан халдаг, дулаан бага дамжуулдаг физик шинж чанарыг ашиглан мэдрэл, бөөрний зарим төрлийн өвчнийг анагаахад ашигладаг байна. Манай улсад бөөрний өвчтэй хүмүүст зориулж Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Бүрдийн элсэнд сувиллын газар байгуулж туршсан нь амжилттай болсон. Мөн 1980 оноос Говь-Алтай аймгийн Бигэр сумын Таван манханд элсэн сувиллын газар байгуулан ажиллаж байна.

Анагаах шавар Эмчилгээний шавар нь байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тогтдог ус, эрдэс, шаварлаг эрдэс, органик бодисуудаас тогтох нэгэн төрлийн ашигт малтмал юм. Эмчилгээний шавар нь дулаан физик чанар, биологийн идэвхт бодисыг агуулсан орган-эрдэсийн бүрэлдэхүүн, төмөр, зэс, хенгөн цагаан, аминхүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт устөрөгч, даавар зэрэг төгс нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог байна. Мөн нянгийн эерэг үйлчилгээтэй байдаг аж.

Тогтмол үйл ажиллагаа явуулдаг зарим рашаан сувиллын үнэ ханшийг дор даатгалтай бол арай хямд үнээр оруулав. Ихэнх рашаан сувиллууд Эрүүл мэндийн даатгалтай бол арай хямд үнээр үйлчилгээ явуулдаг юм байна.

Рашаан сувилалын үнийн тариф /нэг хоногт/

Оргил рашаан сувилал- 9500(ЭМД-тай бол) /14500 (ЭМД-гүй бол)

Өвөр Жанчивлан рашаан сувилал- 9500 /14000

Ар Жанчивлан рашаан сувилал- 9500/14000

Хужирт рашаан сувилал- 14000 /17000

Цэлгэр рашаан сувилал- 12000 /14000

Алтан элс-9500,14000

Дугаар 150/170/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button