Оюутнуудын эрх зөрчигдсөөр байх уу

ресторан, цэнгээний газар үнэгүй ажиллах хүчин гэж ойлгодог бололтой. Саяхан нэг охин хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө гээд нэгэн цэнгээний газар зөөгчөөр ажилд оржээ. Яахав оюутан хүүхэд дэвтэр номынхоо хэдэн төгрөгийг л олох гэсэн арга байх. Ямар худлаа хэлж, хулгай хийх гэж байгаа биш. Нөгөө газар нь ч дуртайяа ажилд авсан юм байх. Мэдээж оюутнуудын тархийг угаагаад сурчихсан болохоор цаад газар нь нэг cap сайн ажиллах юм бол дараа сараас үндсэн цалинд оруулъя. Харин тэр хүртэл чамайг 40 мянган төгрөгөөр цалинжуулна гэж зохион байгуулагч нь охинд хэлжээ. Хүүхэд юм хойно ажилтай болчихлоо гээд бөөн баяр хөөр. Зохион байгуулагчийнхаа өгсөн үүрэг даалгавар бүрийг чадах ядахаараа хийж аминдаа л өөрийгөө тэнцэнэ гэдэгт бат итгэлтэй байж. Харамсалтай нь, сарын хугацаа ч өнгөрлөө өнөө охин ч татгалзсан хариу авч. Ингээд л дараагийн оюутныг ажилд авна. Энэ бол манай баар цэнгээний газруудад элбэг байдаг үнэгүй ажиллах хүчнээ олдог башир арга.

Нэг талаараа залилангийн хэрэг мөнөөс мөн. Энэ талаар эцэг эхчүүд, оюутнууд өөрсдөө мэддэг хэрнээ өнөөг хэр нь дуугүй суугаад байгаа нь хачирхалтай. Арга ч үгүй юм уу даа. Намайг ашиглаж ажлууллаа гээд заргалдаад цагдаагийн газар хандахад мэдээж өөрөө хэрэгт унана. Ямар хөдөлмөрийн гэрээ хийсэн биш гээд цаад газар нь авч хэлэлцэх ч үгүй. Ингээд л хөөрхий оюутнууд хохирсоор хэдэн жилийн нүүрийг үзлээ. Гэхдээ зөвхөн цэнгээний газрууд ч биш хувийн гэх тодотголтой олон газрууд оюутнуудыг иймэрхүү байдлаар ажиллуулдаг. Тэгээд бүр өлсч үхэх гэж байсан хүнийг хооллосон юм шиг идэж уусан хоол унд, эдэлж хэрэглэсэн эд матөриалынх нь мөнгийг хүртэл өнөө гараа татаж байж өгсөн мөнгөнөөсөө суутгана гээч. Гэтэл энэ оюутнуудын эрх зөрчигдсөн асуудлын талаар хуульд ямар ч заалт байдаггүй юм билээ.

Хичээлийнхээ хажуугаар олон оюутан хоолныхоо хэдэн төгрөгийг эцэг эхээсээ гаргуулахгүйн тулд ажил хийдэг гэдгийг бид мэднэ. Гэхдээ тэднийг хөөрхийлөх хэн ч байхгүй. Харин ч сургууль дээрээ ад үзэгдэж, мөнгөний шуналтай, боловсролгүйгээрээ дуудуулна. Тэгсэн хэрнээ тэдний эрх ашгийн төлөө явдаг нэг ч сургууль байхгүй гэхэд болно доо.

Энэ маягаар цаашдаа хэдэн жилийг ардаа үдэх болж байна вэ. Оюутнуудынхаа төлөө дуугарах цаг болсон юм биш үү. Хэрвээ ийм байдлаар ажлаасаа халагдсан оюутнууд байх юм бол Мэргэжлийн хяналтын газар өргөдөл өгч асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг энэ дашрамд дурдъя.

А.Ану

Дугаар 147/466/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button