Оюутан хүний цалингаас татвар авах нь шударга бус

Англи оюутнууд долоо хоногийнхоо ажлын хөлсөнд дунджаар 112 фунт авдаг гэнэ. Британийн зүүн хэсгээр бол бүр ч цалин өндөртэй. Тэндэхийн оюутнууд долоо хоногтоо 130 фунт олоод байх боломжтой. Тэгвэл Шотландын оюутнуудын гуравны хоёр нь буюу 67 хувь нь ямар нэг төрлийн ажил эрхэлдэг гэсэн тоо бий. Их Британид оюутнууд долоо хоногтоо 20 цаг ажиллах эрхтэй байдаг. Гэхдээ тэд дунджаар 15 цаг л ажиллаад дээрх хэмжээний мөнгийг олдог.

Оюутан хүний хувьд мөнгө хамгийн хэрэгтэй зүйл. Долоо хоногт тоотойхон цаг ажил хийх эрхтэй байдаг тэдэнд ажлын хөлсөө ширхэг зоос ч алдалгүй авах нь чухал учир цалингаас нь татвар авдаггүй аж. Төр засаг нь ингэж л тэдний эрхийг хамгаалдаг байна.

Чанартай боловсролоороо алдартай Их Британи оюутнууддаа нэгэнт ажлын цагийг нь тогтоож өгсөн учраас ажил олох нөхцөл боломжоор нь ч хангадаг. Онлайн хөдөлмөрийн биржид улс орон даяар хаана, ямар ажлыг хэдий хугацаанд хэдэн фунтын цалинтайгаар хийж болох тухай мэдээллийг бүрэн дүүрэн өгдөг байна. Интернэтэд байрлуулсан төрөлжүүлсэн мэдээллээс хаана ажиллах хүсэлтэй байна, эсвэл ямар чиглэлээр ажилламаар байна, бүр цалин хөлсийг нь хүртэл харьцуулж байгаад цагийн ажлаа сонгох боломж олгодог юм.

Тухайлбал, Бирмингамд буяны ажил хийвэл долоо хоногт 1200 фунтын цалинтай, машин унаа гаргаж өгнө гэх мэтээр нөхцөлүүдийг дэлгэрэнгүй бичсэн байна. АНУ-д ч сурахын зэрэгцээ ажиллах боломж Засгийн газраас нь гаргаж өгдөг байна. Оюутнуудад зориулсан хөтөлбөрийг Засгийн газраас нь тусгайлан баталж бүр цалингаа яаж бодохыг зааварчилж өгдөг бол Японд оюутнуудад ажиллах дээд хугацааг нь зааж өгдөг. Оюутнууд зуныхаа амралтаар өдөрт найм, долоо хоногт 28 цаг ажиллах боломжтой байдаг. Гэхдээ энэ нь тусгай мэргэжлүүдэд хамаатай. Харин судалгааны аудитын ангийн оюутнууд долоо хоногт 14 цаг, коллежийн оюутан бол өдөрт дөрвөн цаг ажиллах эрхтэй байдаг.

Б.Сэвжидмаа

Дугаар 147/466/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button