Интернетийн үйлчилгээг 1000 айлд хүргэжээ
Энэ нь үйлдвэр байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд хийж байгаа ажлын нэг гэнэ. Цаашид 500 гаруй айлд сүлжээ хүргэнэ. Одоогоор Технологийн автоматжуулалт ба Тооцоолон бодох техникийн цехээс үйлдвэрийн ажилчдад зориулан интернетийн талаар сургалт зохион байгуулжбайна. Мөн тус цехийн инженер, техникийн ажилчид хамтран интернет сүлжээгээрээ дамжуулан онлайн сургалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр үйлдвэрийн ажилчид, тэдний гэр бүлийн гишүүд гэрээсээ сургалтад хамрагдах боломжтой юм. Эхний ээлжинд орос, англи хэлний болон интернетийн мэдлэг олгох сургалтын программ бэлтгэжээ. Сургалтыг анхан, дунд, дээд шатны гэсэн гурван хэлбэрээр явуулах юм байна.
У.Цэрэн
Дугаар 152/218/