Дүүргийнхээ төвд нэг ч айлд нүүрс түлүүлэхгүй
-Одоогоор дүүргийн Засаг дарга хэн болох талаар яригдсан зүйл алга. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, энэ асуудлыг шийднэ шүү дээ.
-Хаа сайгүй л амралтын үе эхэлчихжээ. Ажил хийж байгаа байгууллага цөөн байна. Улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явна вэ?
-Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар энэ жил нийт 7 тэрбум 192 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хнйгдэж байгаа. Өнгөрсөн онд 4 тэрбум 200 сая төгрөгийн ажил хийгдсэн, ер нь хөрөнгө оруулалтын хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байна. Тийм учраас хийгдэж байгаа ажлыг хугацаанд нь чанартай хийх зорилгыг бид тавьж байгаа. Бас нэг үеэ бодвол бүтээн байгуулалтын ажил сайн хийгдэх болжээ, Гэвч хийсэн ажлыг дараа нь хамгаалах, хариуцах байгууллага олддоггүй л дээ. Үүнд бид анхаарч байгаа. Тавдугаар сард хөрөнгө оруулалтын ажлуудыг эхэлсэн. Гүйцэтгэл нь 60 гаруй хувьтай байна. Томоохон ажлаас нь нэрлээд байвал олон бий. Дүүргийн хэмжээнд гурван ч газарт бичил цэцэрлэг байгуулах юм.
Ард кино театрын өмнөх, тавдугаар хорооны Баавгайтай цэцэрлэгийг шинэчлэн тохижуулах ажил эхэлсэн. Зургаадугаар хорооны бичил цэцэрлэгийн тухай тендер нь зарлагдсан. Аравдугаар сарын 29-ний буюу нийслэлийн өдрийн өмнө бичил цэцэрлэгүүдийг хүлээн авна. Гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг үргэлжлүүлж байна. Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд 140 сая төгрөг зарцуулж 17,18 дугаар хорооны гудамжуудад гэрэлтүүлэг тавьж эхэлсэн. Мөн Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө болох 120 сая төгрөгөөр бусад гэр хорооллын гудамжийг гэрэлтэй болгож байна. Чингэлтэй дүүргийн зургаан хороо цогцолбор байртай болсон бол энэ жил таван хороог ийм байртай болгоно. Газрын асуудал нь бүрэн шийдэгдсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн орон сууцны хороолол дундах зарим замыг шинэчиллээ. Хоёр ч замыг шинээр барьсан нь чингэлтэйн гэр хорооллыг Зүрх уултай холбосон зам юм.
-Гэр хорооллын гудамж зам талбайн гэрэлтүүлгийн цахилгааны төлбөрийг хэн төлөх вэ гэдгээс болж энэ ажил зогсоод байсан?
-Гэр хорооллын гудамжийг гэрэлтэй болгочихдог. Цахилгааны толбөрөө төлсөнгүй хэмээн тасатчихдаг. Өн¬гөрсөн оноос энэ асуудлыг нийслэлийн хэмжээнд тавьж ирлээ. Ямар ч байсан үр дүнд хүрсэн. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн цахилгааны төлбөрийг нийслэлийн төсвөөс гаргахаар болсон.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын тухайд?
– Ерөнхий боловсролын 11 сургууль, 19 цэцэрлэг дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Энэ жил бүх сургууль, цэцэрлэгүүд их болон урсгал засварт орж байна. Тулгамдсан асуудал байхгүй биш байгаа. 50 дугаар сургуулийн душын өмчлөлийн шугамыг зайлшгүй засварлах шаардлагатай. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд хөрөнгийг нь шийдэж өгөх саналыг гаргаж байгаа. Нийт 24 сая төгрөг энэхүү засварт хэрэгтэй. Ямар ч байсан нийслэлийн холбогдох байгууллагууд нааштай хүлээн авч байгаа. Нам даралтын уурын зуухнаас халаалтаа авдаг сургууль, цэцэрлэгүүд манай дүүрэгт нэлээд бий. Бүх уурын зууханд техникийн шинэчлэл хийсэн.
Нийслэлийн Агаарын чанарын aлбанаас уурын зуухуудын яндангаас гарч байгаа утаанд шинжилгээ хийхэд агаарын бохирлын хэмжээ стандартад нийцэж байна гэж дүгнэсэн. Гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглэгээг бууруулах чиглэлээр манай дүүрэг хүч. хөдөлмөр гарган ажиллаж байгаа. Гэвч үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай. Иргэдийн хэрэглэгээг хангах хэмжээний шахмал тулш бараг л алга. Зарим нэг нь иргэдийн хэрэглээг хангаж байгаа ч өрх бүрт хүрч чадахгүй, бага хэмжээгээр үйлдвэрлэгдэж байна. ТҮЦ, дугуй, машин засварын газрууд өвөлдөө нүүрс түлдэгл дээ. Энэ өвөл эдгээр газрууд болон дүүргийн төв хэсэгт нүүрс түлэхийг хязгаарлах болно.
-Дүүрэгт нэг цэгийн үйлчилгээний цогцолбор байгуулдагдана гэсэн яасан?
-Дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхарыг тэр чигт нь нэг цэгийн үйлчилгээний төв болгох зураг төсөл нь хийгдсэн. Нийслэлийн өдрийн өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ ажилд 180 сая төгрөг зарцуулна
-Агаарын бохирдлыг бууруулах гол арга нь гэр хорооллыг барилгажуулах гэж үзэж байна. Дүүргийн 7,8 дугаар хороо буюу Зурагтын орчмын гэр хорооллыг барилгажуулах ажил ямар шатанд байна вэ?
-Дүүргийн Засаг дарга Д.Очирбат энэхүү ажлыг санаачилсан юм. Тус хороодын 3000 гаруй иргэн барилгажуулахыг дэмжсэн. Дүүргийн Газрын алба уг асуудлыг хариуцаж байна. Ирэх оны хавраас барилгын ажлыг эхлүүлнэ. Барилгажуулах зураг төслийг нийслэлийн Хот байгуулалт, эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэн боловсруулсан байдаг.
Ш.Адима
Дугаар 155 /9711/