Талбай үндэсний бахархал уу үйлчилгээний талбар уу?
Нийслэлинн маань хамгийн том талбай мэдээж Сүхбаатарын талбай. Мөн Эрх чөлөөний, Барилгачдын гээд нийслэлд нийт гуравхан талбай бий.Уг нь ямар ч улсын бахархал нь нэрэмжит талбай байх ёстой юм шиг. Гэтэл ннйслэлийн төв талбайнууд ямархан байгаа нь бидний нүдэн дээр ил. 1921 оны Ардын хувьсгалыг үүсгэгч, бидний зол жаргалант амьдралын эхлэлийг тавигч их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай нь Монгол улсын анхны талбай. Өнөөдөр тус талбай жирийн хүнсний зах болсон гэхэд болно. Тамхи ширхэгээр зарах хөгшид, утсаар яриулах эмэгтэйчүүд, зурагчин харчууд бүүр биеэ үнэлэгч эмсийн хөдөлмөриин талбар болжээ. Барилгачдын талбай бүр цэнгээний газар болсныг та үзээрэй. Оройхон очвол олон юм үзнэ.
Мэдээж хаана зах зээл байна тэнд мөнгө үнэртэж байдаг хойно энд бүх зүйл бий. Машины угаалга, граж гээд л… Уг нь үйлчилгээ иргэнд ойртож байгаа нь сайшаалтай ч дагах үр дагавар нь нийгэмд халгаатай. Эрх чөлөөний талбай арай л өөр. Энд хүүхдийн дуу цуурайтаж, хосуудын шивнээг сонсож болно. Хүүхдийн парк хөрөнгөтэй нэгний халаас руу орсон цагаас энд хүүхдийн тоглоомын бяцхан хотхон үүссэн. Гэхдзэ л аюулгүй байдлын ямар нзгэн баталгаа байхгүй. Эрээний хуучин тоглоом энд ёстой л Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг бяцхан үрсийн сэтгэлийг даллаж, нүдийг соронздон байдаг. Ийм зүйл дээр нялх үрсээ тоохгүй тоглуулж байдаг миний Монголчууд бөх зүрхтэй улс шүү. Нэгэн үеэ бодвол Монголчууд бид халуун Африка, хүйтэн Аляска гээд явахгүй газаргүй болж. Тэгвэл тэнд ийм байдаггүйг мэднэ.
Зөвхөн хоёр хөршөө харъя л даа. Улаан талбай дээр та тамхи ширхэглэж зогсоо орос эмгэн, эсвэл Тань Ань Миний талбай дээр жингээ үзээрэй гэх хөгшин луухаан хараагүй биз дээ. Тэр бүү хэл гадныхныг зураг авахуулахгүй байх журам ч мөрддөг. Гэтэл манайд бол өөр. Арай л Сүхжанжны хөшөөний араар сундалдаж, Их хааны өвөр дээр гарч зургаа авахуулах нь холгүй байна. Үүнийг зохицуулах тал дээр зохих хүмүүс арга хэмжээ аваасай даа. Харин үйлчилгээг нэгэн гудамжид төвлөрүүлэн байршуулах нь олон орны хотуудын туршлага байдаг. Жишээ нь Арбатын гудамж гэж хойд хөршид маань байдгийг бид мэднэ. Манайд ч жуулчдын гудамж-ийг бий болгох гээд чадахгүй байна. Хэдий болтол бид 90-ээд оны үеийн гap дээрх наймаатайгаа ухарч, хэдийд бид дурсах, хүндэтгэх талбай юугаа эргүүлэн авах юм бол?
Б.Аянга
Дугаар 155 /9711/