МАХН-ын нийслэлийн фракц Туулын хөвөөнд чуулж С.Баярын эсрэг нэгджээ

Гэтэл санаанд багтамгүй луйврын ард идэж баршгүй бялууны үнэр гарах нь тэр. МАХН-аа шинэчлэх гэж зүтгэж явсан нөгөө Элсний-13-ынхан бүр ч сураггүй.

Харин нийслэлийн фракц УИХ-д хүчээ авах нь тодорхой болжээ. Толгойлогч нь энэ Засгийн газрын Шадар сайд, Ерөнхий сайд асан Миеэгомбын Энхболд. Энэхүү фракцад Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбат, Дорноговь аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Ховд аймгаас С.Бямбацогт, Булганаас Э.Мөнх-Очир, Баянхонгороос Т.Занданшатар, Хөвсгөлөөс Ө.Энхтүвшин, Эрдэнэтээс Д.Дамба-Очир, Дарханаас Д.Хаянхярваа гээд УИХ-ын танхимд түүний талынхан энэ удаад олноороо орж ирснээр фракцын толгойлогчоо С.Баярын өөдөөс чангахан дуугарах эрхтэй болгож байна гэсэн үг.

С.Баяр Ерөнхий сайд болмогцоо өөрийн нь талынхныг засаг захиргааны албан тушаалаас хайр найргүй хяргаж байхад ганц ч удаа ган хийгээгүй байсан Шадар сайд М.Энхболд одоо овоо дуу орж, шинэ Засгийн газрын бүтцэд Шадар сайдын алба чухал шүү хэмээн хэвлэлээр мэдэгддэг болжээ. Хааны алба халаатай байдаг болохоор одоо С.Баярын талынхныг шахаанд оруулах бодлого эхлэх нь ээ. Парламентын цөөнхийн зүгээс ч М.Энхболдын фракцад хүчээ өгөх хүмүүс бас цөөнгүй бий.

М.Энхболдын фракц чуулганы танхимаас гадуур орон нутгийн засаг захиргааны бүтцэд гэхэд Д.Болдсайхан нараас өгсүүлээд ёстой шороон түм. Тийм болохоор сонгуулийн үр дүнгээ фракцаараа ёсчилж Туулын хөвөөнд булагнан чуулжээ. Энэхүү фракцад Ц.Нямдоржийн талынхан хүч нэмэгдүүлсэн нь анхаарал татаж байна.

Yүнээс үзэхэд эрх баригч намын их хурлын индэр дээрээс МАХН-ын даргаар харьж яваа улс төрчийн оронд дөч хүрч яваа залуу гэдэг утгаар М.Энхболдыг дэмжиж байна гэсэн Ц.Нямдоржийн хэлсэн үг одоо л биеллээ олж байгаа бололтой. Нийслэлийн фракцынхан шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэнийг оруулахаар тохиролцож, удахгүй болох орон нутгийн сонгуульд ялалт байгуулах төлөвлөгөөгөө нууцхан тохиролцоод авчээ.

Л.Цэрэн-Очир

дугаар 147/466/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button