Ж.Мак Кейн сурталчилгаандаа Парис Хилтоныг Б.Обаматай зүйрлэв

Тэр бүр үүнийгээ сурталчилгаа болгон удахгүй томоохон 11 мужийн телевизээр цацах гэж байгаа аж. Алдартнууд нэртэй уг рекламд Тэр үнэхээр дэлхийд алдартай од. Гэхдээ тэр удирдагч болоход бэлэн гэж үү.

Шатахууны үнэ нэмэгдсээр байхад тэр эргийн бүс нутгаас газрын тос олборлохгүй гэдэг. Тэр бас татвар нэмнэ гэсэн. Өндөр татвар, гадны газрын тос. Энэ бол Обамагийн үнэн төрх гэхэд нь Обама гэж шуугилдах чимээ сонстоно. Харин дээрх сурталчилгаанд Бритни Спирс, Парис Хилтоныг хамруулсан нь Хэдийгээр дэлхий даяар нэр алдартай ч гэнэн тэнэг зүйл хийж хэвлэлд дандаа сөргөөр гардаг тэдний байдалтай нь жишиж буй хэрэг гэнэ. 70 гарсан Жон Мак Кейн үүгээрээ өөрийнхөө өндөр насыг туршлага, мэдлэгтэй гэж, харин Б.Обамаг нэр алдартай ч цаг нь болоогүй, туршлагаар дулимаг хэмээн үнэмшүүлэх гэж оролдож байгаа юм.

Жон Мак Кейний энэ сурталчилгаа Б.Обамагийн рейтингийг унагах биш харин ч өөрт нь эргээд сөргөөр нөлөөлж мэднэ гэж ажиглагчид үзэж байна.

Дээрх сурталчилгааны хариу мэдэгдлийг Б.Обама тэр даруйд нь барьжээ. Тэрээр Жон Мак Кейний штабын санаачилсан энэ сурталчилгааг Утгагүй, үндэслэлгүй юм гээд Парис Хилтон гэдэг тэр эмэгтэйтэй уулзаж ч байгаагүй гэж хэлсэн байна. Парис Хилтоны хэвлэлийн төлөөлөгч энэ тухай Сурталчилгаандаа түүний зургийг ашиглах зөвшөөрөл өгөөгүй гэжээ.

Жон Мак Кейний сонгуулийн сурталчилгаанд түүнийг дадлага туршлагатэй гэдэг талаас нь түлхүү харуулахыг зорьдог. Харин саяхан түүний эхнэр Синди Мак Кейний Косовод зочилсон явдал дутуу тооцоолсон, буруу алхам боллоо гэж ажиглагчид үзэж байна. Өөрөө тусгаар тогтнолоо зарласан Косовог хүчтэй дэмжигчдийн нэг нь АНУ, Ж.Бушийн засаг захиргаа. Мак Кейн эхнэрээ Косово руу илгээснээр Ж.Бушийн гадаад бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ баталж байгаа юм. Түүнчлэн Синди Мак Кейнийг хүлээн авсан Косовогийн улстөрчид Сербээс салан тусгаарлахын тулд гэмт хэрэгт хийж байсан мафийн гишүүд байсан гэдэг мэдээлэл хэвлэлүүдэд гарч байна.

Б.Сэвжидмаа

дугаар 147/466/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button