Таксин Шинаватрагийн эхнэрт гурван жилийн ял оноолоо
Түүнийг 15.8 сая долларын татвараас зайлсхийж, хувьцаа хууль бусаар шилжүүлсэн гэж шүүх үзэж байгаа юм. Пожаманы ах болон нарийн бичгийн дарга нь мөн түүнтэй хамт шийтгэл хүлээсэн байна. Ерөнхий сайд асны эхнэрийг шүүх хурал нарийн чанд хамгаалалт дор болж, Пожаманыг шүүхийн танхим руу 200 гаруй цагдаа хамгаалж оруулжээ. Таксин Шинаватра эхнэрийнхээ шүүх хуралд хүүхдүүдтэйгээ хамт ирсэн гэнэ. Энэ бол эцсийн шийдвэр биш юм. Тэд 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй аж.
Б.Сэвжидмаа
дугаар 147/466/