Эхуд олмерт удахгүй огцорно
хяналтынханд шалгуулж байгаа билээ.
Энэ бүх явдал Олмертийн гэр бүлийнхэнд нь хүндээр тусч байгаа учир, бас буруугүй гэдгээ батлахын тулд албан тушаалаасаа огцорно гэж тэрээр мэдэгдсэн байна. Гэмт хэрэгт шалгуулж байгаагаа үл харгалзан ажлаа үргэлжлүүлж болохгүй юу гэж түүнээс асуухад Хувь хүний шударга ёс, олон нийтийн сонирхлын аль нь илүү чухал вэ. Энэ хэрэгт холбогдсноор хүмүүс миний эсрэг чиглэж эхэлсэн. Намайг албан тушаалаас буулгах гэж тасралтгүй дайрч давшилж байгаа нь гэр бүлд маань маш хэцүү байна гэжээ. Э.Олмерт Ерөнхий сайдаас огцроод зогсохгүй Кадима намын тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгөх аж. Ирэх сарын 17-нд тус нам шинэ даргаа сонгож, шинэ Засгийн газар бүрдтэл тэрээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.
Эхуд Олмерт 2006 оны сонгуульд өрсөлдөхдөө АНУ-ын бизнесмэнээс хахууль авсан гэдэг мэдээллээр түүнийг шалгаж байгаа аж. Түүнд авлига өгсөн гэх бизнесмэн хэзээ хэдий хэр хэмжээний мөнгө өгснөө хуулийнханд мэдүүлсэн учир энэ хэргийг нухацтай авч үзэх болж. Эхуд Олмертийн нэр хүнд зөвхөн энэ хэрэг бус түүний бодлогоос болж нэлээд унасан. Палестинтай энхийн хэлэлцээр байгуулах явц ахицгүй, зэвсэгт мөргөлдөөн гарсаар байгаа нь Ерөнхий сайдын рейтинг унахад мөн нөлөөлсөн юм.
Израилийн Ерөнхий сайд огцрох гэж байгаа тухай мэдээлэлд тус улстай энхийн хэлэлцээр хийж буй Палестиний удирдагч Махмуд Аббас Тухайн орны дотоод хэрэг гэсэн байр сууринаас хандаж, энэ явдал энхийн хэлэлцээрт нөлөөлөхгүй хэмээн найдаж байгаа гэнэ.
Э.Олмерт цагдаад байцаалт өгч байгаа нь анхны удаа биш юм. Тэрээр Ерөнхий сайд болсноосоо хойш авлигатай холбоотой хэргээр зургаан удаа хуулийн байгууллагад шалгуулж байв. Э.Олмерт огцрох тухайгаа зарлах үед Засгийн газрын тэргүүнээ шалгаж чаддаг улс орны Ерөнхий сайд байснаараа бахархаж байна гэж хэлжээ. Түүний орыг Гадаад хэргийн сайд Ципи Ливини залгамжилж магадгүй гэсэн таамаг байна.
Б.Сэвжидмаа
дугаар 147/466/