Шинжилгээгээр тусламжаар ирсэн будаанд өт илрээгүй байна

Шинжил­гээний хариу ямар гарсан талаар Нийслэ­лийн мэр­гэжлийн хянал­тын газ­рын Ургамал хам­гаалал, хорио цээрийн хя­налтын улсын байцаагч М.Баян­жаргалтай уулзаж тод­рууллаа.

-Шинжилгээний хариу ямар гарав?

-Иргэдээс ирсэн гомдлын дагуу Энэтхэг Улсаас тус­лам­жийн шугамаар импорт­логдон ирсэн цагаан будаа, элсэн чихрийн чанар, аюул­гүй байдалд хяналт, шалгалт хий­лээ. Тэдгээрийг Сонгино­хангай компанийн Миний дэлгүүр-ийн сүлжээ дэлгүү­рүүдээр түгээж байгаа юм. Шалгалтаар тус компанийн агуулах савлагааны цех бо­лон Миний дэлгүүр-ийн та­ван сүлжээг хамруулан нийт 13 дээж авсан. Шинжилгээний сорилтын дүнгээр дээж авсан газрууд буюу Миний дэл­гүүр-ийн 102, 110, 113, 116, 120 гэсэн гэрээт дэлгүү­рүү­дийн түгээж буй цагаан будаа, элсэн чихэр нь тухайн шинж­лэгдсэн үзүүлэлтээр урга­мал, хорио цээрийн чанарын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарлаа.

Тусламжийн будааг анх орж ирэхэд нь танайхаас шалгалт хийгээд зүгээр гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл иргэдээс гомдол ирж байгаа нь юутай холбоотой вэ?

-Иргэдээс өттэй будаа байна гэсэн гомдол гаргасан. Энэ дагуу тусламжийн будааг хадгалж буй агуулахад нь үзэхэд тийм зүйл илэрсэнгүй. Цагаан будааг хилээр орж ирэхэд нь шинжилгээнд бү­рэн хамруулсан байгаа.

Зарим хүмүүсийн хэлж буйгаар хадгалалтын го­рим зөрчигдсөнөөс болсон гэж байсан. Энэ үнэн үү?

-Хадгалж байгаа газарт нь хортон шавьжийн устгал, ариутгал хийсэн гэв.

Харин Хүнс, хөдөө, аж ахуйн яам дээрх тусламжийн бүтээгдэхүүний хадгалалт, түгээлтэд шалгалт хийжээ. Энэ талаар тус яамны Бодло­гын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүнсний хэлтсийн дарга Д.Тунгалагаас тод­рууллаа.

Тусламжийн цагаан бу­даа, элсэн чихрийг ямар журмаар тарааж байгаа вэ?

-Эхний ээлжинд Тариалан эрхлэлтийг дэмжих санд хү­лээж аваад чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг мэргэжлийн байгуул­лагуудаар шалгуулан дүгнэлт гаргуулсан. Үүний дараа Ми­ний дэлгүүр-т цагаан будаа, элсэн чихрийг тус бүр таван кг-аар жижиглэж савлаад салбар дэлгүүрүүдээрээ дам­жуулан иргэдэд хүргэж бай­гаа. Түүнчлэн тухайн орон нутгийн дүүрэг хороодод тус­ламжид хамрагдах хүмүү­сийн нэрсийг гаргасан байгаа. Үүнд, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу бүлэгт хамаа­рагд­даг, өрх толгойлсон эмэгтэй, байнгын халамж дэмжлэг шаардлагатай ахмад настан, бүтэн өнчирсөн 18-24 насны иргэд болон асрамж шаард­лагатай хүүхдүүд хамрагдах юм. Гэхдээ тусламжид хам­рагдаж буй хүмүүс хөдөлмө­рийн чадвартай байгаа то­хиол­долд зайлшгүй тухайн хороо, дүүргээс гаргасан нийгмийн ашиг тустай ажлыг (ийм ажлын жагсаалтыг ту­хайн засаг захиргаа гаргасан байгаа) хийгээд тухайн хо­рооны даргаас эрхийн бичиг авах ёстой. Үүнийгээ Миний дэлгүүр-ийн сүлжээ дэлгүү­рүүдэд очиж үзүүлээд тус­ламжийн цагаан будаа, элсэн чихрээ авна.

Шалгалтаар ямар зөр­чил илэрсэн бэ?

-Тусламжийн бараа Энэт­хэг Улсаас ирэх­дээ бараг 18-20 удаа сэлгэж ачигдсан байгаа. Миний дэл­гүүр дээр жижиглэж савлах үйл ажилла­гаан дээр хэдэн доголдол гарч байна. Савла­гааны чанар шаардлага хан­гахгүй бай­гаагаас битүүмж­лэл их ал­дагд­сан. Арван сав­лагаатай элсэн чихэр байлаа гэхэд гурав нь доголдолтой байх жишээтэй. Түүнчлэн дэлгүү­рүүдэд шаардлага хан­гахгүй газар хадгалж байна. Стан­дар­тын дагуу тавиур дээр хадгалах ёстой байтал газар хурааж байсан. Энэ цагаан будаа, элсэн чихрийг хүнсний бүтээгдэхүүн яаж худалдаал­даг вэ тэр дагуу худалдаалах ёстой. Гэтэл энэ шаардлагыг төдийлөн хан­гахгүй байгаа нь ажиглагдлаа.

Дүүрэг хороодод тус­ламжийн барааг түгээх аж­лыг хэр зохион байгуулж байна?

-Дүүрэг, хороодод гарч байгаа нэрс нь тухайн нийг­мийн халамж очих ёстой хүмүүсийн нэрсийг бүрэн багтааж чадаагүй байна. Аль 2003 онд хийсэн судалгаан дээрээ үндэслээд гаргачих­сан байна лээ. Гэтэл энэ хугацаанд маш их шилжилт хөдөлгөөн хийгдсэн байгаа. Эсвэл нэг хүн хоёр, гурван ангилалд зэрэг бичигдчихсэн байх жишээтэй. Тодруулбал, нэн ядуу, өрх толгойлсон гэдэг ангилалд давхар бичигд­чихсэн байсан.

-Иргэдээс ямар гомдол, са­нал гарч байна?

-Тусламжаар орж ирсэн таван мянган тонн цагаан будаа гэдэг бол манай хүн амын 50-иад хоногийн хэрэглээ. Мэдээж ийм их хэмжээний бүтээгдэхүүн дээр бүгдэд нь эрүүл ахуйн хяналт тавих боломжгүй. Тиймээс бид одоо ч агуула­хаас гаргаж Миний дэлгүүр-т хүргүү­лэхдээ байнга Мэр­гэжлийн хяналтын шинжилгээ хийлгэж байгаа. Энэ шин­жилгээгээр шаардлага хан­гахгүй байгааг нь шууд уст­галд оруулж, шаард­лага хан­гасныг нь дэлгүүрүүдэд ний­лүүлдэг.

Зөрчлүүдийг арилгуулахаар албан бичиг хүргүүлжээ

Тусламжийн цагаан будаа, элсэн чихрийн нийлүүлэлт, түгээлтийг Нийслэлийн захи­рагчийн ажлын алба хариуцан ажиллаж байгаа юм. Гэтэл дээрх шалгалтаар нийлүү­лэлт, түгээлтэд нэлээд зөр­чил илэрсэн байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгааг Захирагчийн ажлын албаны Үйлдвэрлэл, үйлчил­гээ­ний хэлтсийн мэргэжилтэн Т. Сэр­гэ­лэнтэй уулзаж тод­руулллаа.

Гарсан зөрчлүүдийг арил­гахаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Тухайн үед газар дээр нь зөрчил дутагдлыг нь зал­руу­лаад явсан. Мөн Сүх­баатар дүүрэгт энэ талын мэдээлэл нэлээд муу байсан л даа. Тиймээс тус дүүргийн удирдлагад Наймдугаар са­рын 5-ны дотор зөрчил ду­тагд­лаа арилгаж, үр дүнгээ мэдэгд гэсэн албан бичиг явуулаад байна. Түүнчлэн Миний дэлгүүр-т ч үүнтэй адил албан бичиг хүргүүлсэн. Удахгүй шалгалтад хамраг­даагүй Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус­ламжийн цагаан будаа, элсэн чихрийн нийлүүлэлт хадга­лал­тад, хяналт тавих шалгалт явагдана.

П.Энэбиш

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button