Хамгийн баян, нэр хүндтэй найруулагч
Нэр Стивен Спилберг
Бүтэн нэр Стивен Аллан Спилбөрг
Төрсөн өдөр 1946-12-18
Төрсөн газар АНУ, Охайя муж
Мэргэжил Найруулагч, продюссер, кино зохиолч
Түүний аав Арнольд Спилберг електроникийн инженер байсан бөгөөд 1997 онд ээжээс нь салж өөр хүнтэй гэрлэжээ. Ээж нь Ле Адлер нь Лос-Анжелест Milky Way хэмээх хувийн рестарон ажиллуулдаг байв. Мөн түүнд Нэнси, Анн, Сью гурван эмэгтэй дүү бий. Стивен Спилберг 1985 онд онд жүжигчин Эми Ирвингтэй гэрлэсэн ч 1989 онд тэдний хувийн амьдрал төгсгөл болжээ.
Үүнээс хоёр жилийн дараа буюу 1991 оны 10-р сард жүжигчин Кэйт Кэпшоутай гэрлэв. Анхны эхнэр Эми Ирвинг нь түүнд Макс Спилберг хэмээх хүү төрүүлж өгсөн бол хоёр дахь эхнэрээс нь хүү Сэвуэр болон Саша, Эллин гэх хоёр охин төржээ. Мөн түүнд өргөмөл хүү Тео, дагавар охин Жессика нар бий. Тэрээр 20 настай байх үедээ телевизийн найруулагчаар анхныхаа гэрээг хийж байжээ. Стивен Спилбергийн анхны телевизийн кино нь 1971 онд хийсэн Дуэл байв. Энэ нь ч нэлээд амжилт олж жүжиг болон тайзнаа тавигдсан байна. Харин түүнд алдар нэрийг авчирсан анхны бүтээл нь 1975 онд найруулсан Jaws билээ.
Өдгөө түүнийг Юрийн галавын цэцэрлэг, Шиндлерийн бүртгэл, Цэрэг Райныг аварсан нь, Чадвал намайг барь, Индиан Жонс цуврал зэрэг олон арван киногоор нь дэлхийн сая сая үзэгчид шүтэн биширдэг. Түүний кинонууд нь шинжлэх ухааны зөгнөлт, түүхэн, аймшигийн гээд олон сэдэвтэй байдаг байна. 1994 онд тэрбээр Холливуудын залуу уран бүтээлчидтэй нийлж Dreamworks студийг байгуулжээ. Спилберг бүх үеийн турш дахь маш их орлого олсон найруулагч юм. Тэрбээр олон амжилттай кинонууд бүтээж, кинонууд нь ч орлого ашигаараа хит-ээр шалгардаг билээ. Үүгээрээ тэрбээр Холливуудад маш хүчтэй нөлөөтэй хүн болж чадсан юм. Түүнийг дэлхийн кино түүхэн дэх хамгийн хүчирхэг найруулагчдын нэг төдийгүй хамгийн хөрөнгөтэй кино бүтээгчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.
Дугаар 150(170)