Оготнын уршиг олондоо
Гэтэл түүний энэ хууль бус үйлдэл халдвартай байсны улмаас СЕХ-ны дарга Б.Баттулга бас УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барихаасаа өмнө засварласан хэрэг гарав. Сонгуулийн дүн гарахад таван тойрогт будлиан гарсан, дахин тоолно гэж байсан ч энэ дүнгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр явах замдаа засвар хийж хоёрыг нь хассан хэрэг нь илэрч өнөөдөр УМБГ-т дуудагдахдаа хүрээд байна. Хуулийг засварлаж, хөсөрдүүлдэг МАХН-ынхны эл өвчин халдвартай төдийгүй улс орон ард түмэнд нөхөж баршгүй хохирол авчирдаг нь чухам л оготны уршиг олонд гэгч болж байна.
дугаар 147/466/