T.Чинаватын эхнэрт гурван жил хорих ял өгөв

Өдгөө 51 настай түүний шүүх хурал Бангкок хотноо өчигдөр бол­сон байна. Эзэгтэй хочоор алдаршсан Почаманыг их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийлсэн. Энэ нь Тай­лан­дын төсөвд 16.5 сая ам.дол­ла­рын хэмжээний хохирол авчирсан гэж Тайландын шүүгчид үзжээ. Мөн тус хэ­рэгт Почаманы ах, нарийн бичгийн дарга нь холбогдсон байна. Тэдэнд шүүх мөн хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэр гарснаас хойш тэ­дэнд 30 хоногийн дотор давж заалдах эрх байгаа аж. Энэ хугацаанд тэд эрх чөлөөтэй байх гэнэ. Харин батлан даал­тад хүн тус бүр 150 мянган ам.доллар төлөх ёстой юм байна. Т.Чинават Тайландын Ерөн­хий сайдын албыг 2006 оны есдүгээр сар хүртэл хашсан аж. Тэр үеэр цэр­гийн эргэлт болж тэрбээр албан тушаалаасаа огцорсон юм. Т.Чинават нэг хэсэг Их Бри­танид орогнож байгаад 2008 оны хоёрдугаар сард эх орон­доо буцан ирсэн. Түүнд шүүх хэд хэдэн хэрэг тулгаад бай­гаа­гийн нэг нь авлигалын тухай асуудал юм.

Шүүх хурал болох үеэр шүүхийн байрны гадаа аюул­гүй байдлыг хангах үүднээс 300 гаруй цагдаа хяналт тог­тоо­жээ. Сөрөг хүчний зүгээс эсэргүүцэлтэй тулгарахгүйн үүднээс ийнхүү тэд хам­гаа­лал­тдаа авсан байна. Өнгөр­сөн оны арванхоёрдугаар сард бүх нийтийн парламен­тын сонгууль болсон билээ. Сонгуулийн үеэр Ардын за­саг нам олонхийн санал авч ялалт байгуулсан. Уг нам нь Ерөнхий сайд асан Таксин Чинаватыг дэмждэг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button