Зорчигчдын цүнх үүргэвчийг шалгах гэнэ
Үүний нэг жишээ гэвэл Бээжингийн метронд нэлээд өндөр хяналт тавиад байгаа аж. Урьд нь тэд том оврын ачаатай зорчигчдын тээшийг шалгаж байсан бол одоо зорчигч болгоны цүнхийг нэг бүрчлэн шалгах журмыг цагдаагийн албанаас гаргасан байна. Аюулгүй байдлыг хянах үүднээс тусгай гэрлэн төхөөрөмж, халаасны хэмжээтэй төмөр хайгч зэргийг ашиглах болжээ. Зорчигчдыг буу, сум, хутга, тэсрэх болон цацраг идэвхт бодис авч явахыг хориглосон байна. Аюулгүй байдлыг хангах ажлыг өнгөрсөн сарын 29-нөөс эхэлсэн юм. Энэ хугацаанд дүрэм зөрчсөн хоёр мянган хүнийг саатуулсан аж. Цагдаа нар тэднээс авч явахыг хориглосон 3.4 мянган эд зүйлийг хураан авсан байна.