Нар инээдэг юм дуугаа охиндоо зориулсан юм
Тиймдээ ч Өргөө хамтлагийн ихэнх дуу хит болж байсан билээ. Одоо тэрбээр хамтлагийнхаа 30 жилийн ойг угтаж эдгээр дуунуудаараа шинэ цомог гаргах гээд тун завгүй явна. Түүнтэй уулзаж хөөрөлдөв.
-Өргөө хамтлагийнхан сүүлинн үед чимээгүй байна уу даа?
-Бид уран бүтээлээ хийгээд л явж байгаа шүү дээ. Гитарчин Д.Одсүрэн маань бие даан уран бүтээлээ хийж байгаа. Дуучин С.Бархас гэхэд Баян зүрх дүүргийн Соёлын төвийн эрхлэгч болсон, Тэр ажлынхаа завсар зайгаар уран бүтээлээ хийсээр байна. Бид хоёр 1983 оноос хойш дуулагдсан бүх хит дуунуудаараа цомог гаргахаар бэлтгэж байна. Нэг их удахгүй гарчих болов уу. Манай хамтлагийн сонсогчид цомгийг маань ихэд сонирхож асуудаг юм. Тийм учраас бид хоёр чанартай уран бүтээл гаргахыг илүү зорьж явна. Бидний дуу хэзээ ч хуучирдаггүй, дуулагдаж байдагт бахархдаг.
-Та Нар инээдэг юм дуугаа охиндоо зориулж бичсэн гэсэн?
-Тиймээ, энэ дуугаа би том охинцоо зориулж зохиосон юм. Нэг өглөө гадаа гарч зогсчихоод Ааваа энэ ямар гоё нар вэ гээд их удаан харж зогссон. Тэр үед энэ дууны санаа төрж бичсэн түүхтэй. Охиныг маань ч Алтаннар гэдэг юм. Энэ дуу сонсогчдын хүртээл болоод удахгүй хүүхэд багачуудын хамгийн дуртай дуу болж чадсанд нь баяртай байдаг. Алтан зул дуу маань ч гэсэн бүх насны хүмүүсийн сонсох дуртай дууны нэг. Ялангуяа ТВ караоке нэвтрүүлгээр эн эдуу байнга дуулагддаг.
-Таны онгод ямар үед ордог вэ?
-Миний хувьд яг төдийд өдийд онгод хөглөгдөж орно гэсэн юм , байхгүй биз. Аяндаа л зохиомоор санагдаад ирдэг юм. Түүнээс заавал онгод орж байж ая бичдэг гэдэг би итгэдэггүй.
-Анхны бүгээлийнхээ талаар сонирхуулахгүй юу?
-1974 онд Хүүгийн бодол дуугаа бичсэнээс хойш л ая зохиох сэтгэгдэл төрсөн дөө. Түүнээс хойш 30 гаруй жилийн хугацаанд дөрөв, таван зуун дуутай болсон. Энэ жилийн наадмаар төр засгаас дээрх хөдөлмөрийг маань үнэлж Алтангадас одонгоор шагнасанд баяртай байгаа.
-Удахгуй Өргөө хамтлагнйн 30 жилийн ой болно. Ойгоо угтаж хэр уран бүтээл туурвиж байна даа?
– Бид 20 жил ийнхээ ойг нижгэр тэмдэглэж байсан. Одоо ч мөн 25 жилийн ойгоо тэр хэмжээнд тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж шинэлэг ажлууд нэлээд хийгдэнэ. Ер нь уран бүтээлч хүмүүс зүгээр сууна гэж байхгүй. Манай хамтлаг Өвөрмонгол Хятадад олон жил ажилласан. Өнгөрсөн хавар Өвөрмонгольш 50 жилийн ойд урилгаар оролцоод ирсэн. Энэ үүднээс би тэр орны алдартай дуучдын захиалгаар дууны ая, хөгжмийн найруулгыг нь хийж байна. Дээр нь бусад хамтлаг дуучидтай хамтарч ажилладаг. Эдгээр ажлуудаа дуусгаад яг өөрийнхөө дагнасан бүтээлд орох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ер нь амьд хөгжлм сонирхогчид Өргөө хамтлаг гээд ярихад сайхан санагддаг.
-Таны дуунууд хөнгөн аястай цоглог дуунууд байдаг Ер нь тавд дууны захиалга хэр ирдэг вэ?
-Нутаг ус, албан байгууллагын тухай дуунууд зохиогоод өгөөч гэсэн захиалга их ирдэг. Гэхдээ би дуугаа нэг их үнэлээд байдаггүй. Сайхан дуу болоод олон хүрч байвал болох нь тэр. Алтанзул дуугаа би бага охин Алтанзулдаа зориулж бичсэн. Энэ мэтээр надад ойр дотныхоо хумүүст зориулж хийсэн дуу нэлээд бий.
-Охидоос тань мэргэжлийг чннь өвлөсөy үү?
-Охид маань хөгжмийн авьяастай хэдий ч би тэр чиглэлээр явуулаагүй. Өнөөдөр хэлний мэдлэг чухал болчихсон учраас тэр тал руу нь нэлээд анхаарч байгаа Ер нь дуунд ая хийхийн тулд уйгагүй л зүтгэхгүй бол хоёрын хооронд сэглэх дэмий.
Д.Нэргүй
Дугаар 155 /9711/