Шарон Стоуныг уучилсангүй
Уг байгалийн гамшигт нэрвэгдэгсдийн дундаас мянга гаруй хүн Холливудын алдарт жүжигчин Шарон Стоуны эсрэг зарга мэдүүлсэн байна. Тэд Ш.Стоунаас тэрбум доллар ам.доллар нэхэмжлэхийг шаардсан тухай Fox News өчигдөр мэдээлэв. Өдгөө 50 настай Ш.Стоун саяхан болсон Каннын кино наадмын үеэр үг хэлэхдээ Түвдүүдийн эсрэг явуулсан хятадын эрх баригчдын бодлогынх нь хариу цээрлэл юм хэмээжээ. Зарга мэдүүлэгчдийн өмгөөлөгчийн мэдээлснээр Холливудын одын болчимгүй энэ үг нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг доромжилсон хэрэг болсон юм гэжээ. Хатагтай Шарон Стоун өнгөрсөн сард Хятадын ард түмнээс уучлалт гуйжээ.