Украинд үерийн улмаас 30 хүн нас барав

Энэ талаар тэрбээр ярихдаа Үерт 23 хүн живсэн бол гурван хүн аянгад цохиулж, нэг хүн нурманд дарагдаж нас баржээ. Уг байгалийн гамшигт нийт 767 тосгон, 553 авто замын гүүр, 728 явган хүний гүүр гэмтсэн бол 660 километр зам усанд автсан гэв. Украины Коммунист намынхан Онц байдлын сайд Владимир Шандрег шүүмжилсэн. Тэдний үзэж байгаагаар цаг уурчид байгалийн гамшиг болох талаар урьдчилан мэдээлсэн. Харин Онц байдлын сайд дорвитой арга хэмжээ авч чадаагүй. Үүргээ гүйцэтгэж чадаагүй. Үүний хариуцлагыг В.Шандре хүлээх ёстой гэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button