Яаралтай сонгууль явуулахыг шаардлаа

Израилийн сайд нарын тэргүүн Эхуд Ольмерт ирэх есдүгээр сард огцрох тухай­гаа мэдэгдсэн юм. Эхуд Ольмерт Ерөнхий сайд түүний удирдаж буй Кадима хөдөлгөөний шинэ удирдагчийг сонгосны даруйд албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгдсэн юм. Үүн­тэй холбогдуулан Б. Нета­ниягу мэдэгдэхдээОдоогийн Засгийн газар шалдаа буу­гаад байна. Кнессета дахь Кади­ма-г хэн удирдаад байгаа нь ойлгогдохгүй бо­лоод байна. Тэд Засгийн газ­рыг уналтад хүр­гэснийхээ хариуцлагыг хү­лээх ёстой гэв. Тэрбээр цааш нь Бид шинэ сонгууль явуулах хэрэгтэй гэж онцлов. Израиль чиний нүдээр хэмээх вэб хуудсаар явуул­сан олон нийтийн санал асуул­­гаар израилчуудын гу­рав­ны нэг нь түүний төлөө санал өгчээ. Харин өрсөлдөгч тал нь 15 хувийн санал авсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button