Д.Медведев хятад хүүхдүүдийг хүлээн авч уулзав

Байгалийн гамшигт нэрвэгд­сэн бүс нутгийн хүүхдүүд Д.Медведе­вийн урилгаар ОХУ-д амра­хаар энэ сарын эхээр хүрэл­цэн ирсэн билээ. Д.Медведев Кремлийн ордны Андреевын танхимд тэднийг авч уулзсан юм. Тэрбээр ярихдаа Хятад хүүхдүүд бидний урилгыг хүлээн авч хүрэл­цэн ирсэн нь Орос-Хятадын харилцаанд сайны тэмдэг болж буйг илт­гэнэ. Энэ онд байгалийн гамш­гийн бүсийн 1500 хүүхэд ОХУ-д ирж амарч сувилуулах юм гэж онцолжээ. Хятад хүүхдүүд Бүх оро­сын хүүхдийн амралтын төв болох Орлёнок-т амарсан байна. Тэдний зарим нь Вла­ди­восток, Омск, Туампс, Но­во­сибирск, Кемерово хотын хүүхдийн зусланд амарчээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button