Орон нутгийн автобусны тоог нэмнэ гэж хэлж чадахгүй ээ
төвийн мэргэжилтэн А.Зоригтбаатартай орон нутгийн тээврийн хэрэгслийн тоог нэмэх бололцоо бий эсэх талаар ярилцлаа.
-Наймдутаар cap гараад л оюутнууд сургуульдаа бүртгүүлэх, орон байраа цэгцлэх гээд хотыг зорьдог. Гэвч энэ үеэр хот хоорондын нийтийн тээврийн ачаалал ихэсч, эцэг, эхчүүдийн бухимдал нэмэгддэг?
-Тиймээ. Үнэхээр энэ сард өмнөх саруудыг бодвол ачаалал эрс ихэсч, автобусгүй болох ч үе байдаг. Тиймээс зорчигчид урьдчилаад тасалбараа захиалчихвал цаг хугацаа алдахгүй шүү дээ. Манай байгууллага хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх зэрэгтэй 36 байгууллагатай гэрээ байгуулан ажилладаг. Өөрөөр хэлбэл, 36 байгууллагын 662 тээврийн хэрэгсэл зорчигчдод үйлчилж байна. Нийслэлийн нийтийн тээврийн газар шиг автобусны тоог нэмнэ гэж хэлж чадахгүй ээ.
-Нийт хэдэн том оврын автобус үйлчилж байна гэсэн үг вэ?
-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад том, дунд оврын автобус 119 байсан бол одоо 190 автобус, бага оврын 702 байсан бол 443, суудлын автомашин 128 аас 29 болтлоо буурсан. Энэ нь том оврын автобусны тоо өсч машины тоо буурч байгаа юм. Гэхдээ 662 тээврийн хэрэгслийн ихэнх хувийг 28 хүний суудалтай паз автобус эзэлж байна.
-Тэгвэл том оврын автобус бүх чиглэлд үйлчилж байгаа гэсэн үг үү?
-Ер нь бол хөдөө орон нутгийн бүх чиглэлд том оврын автобус үйлчилж байгаа. Гэхдээ ганцхан Баян-Өлгийд нэвтрүүлж чадаагүй байна. Тэндхийг хариуцсан компани сайн ажиллаж чадахгүй байгаа. Дээр нь өнгөрсөн жил зорчигчоос тасалбарын үнэ гэж дур мэдэн 60.000-90.000 төгрөг болгож нэмсэн нь тогтоогдсон. Холбогдох хүмүүст нь хариуцлага тооцсон.
-Гэртээ хариад ирсэн хөдөө орон нутгийн оюутан сургуулийнхаа захиргаанд тасалбараа тушааж байж зардлынхаа тал хувийг олж авдаг. Гэтэл зарим тээврийн хэрэгслийн жолооч тасалбар өгөхгүй, үнэ хөөрөгддөг гэж ярих юм билээ?
-Бид нар аж ахуй нэгжтэй гэрээгээ нарийн чанд, хатуу байгуулдаг. Яагаад гэвэл, хот хооронд гэдэг зүгээр л амаараа тохиролцоод явчихдаг маршрут биш. Олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг. Тэр ч үүднээс тасалбар өгдөггүй, жолооч үнэ хөөрөгдөнө гэдэг бүр ч байх ёсгүй. Яагаад гэвэл үнийг компанитай, яамтай хэлэлцэж тогтоодог. Хэрвээ хэт өндөр үнээр зорчуулна гэсэн бол хулгайн микроавтобус үйлчлэсэн гэхэд үгүйсгэх аргагүй юм. Тиймээс манайхтай гэрээтэй автобусаар л үйлчүүлэх хэрэгтэй.
-Саяхан шатахууны үнэ өсөөд орон нутгийн тээврийн зорчих тасалбарын үнийг нэмж эхэлсэн?
-Зорчих тээврийн үйлчилгээ эрхлэдэг аж ахуй нэгжүүд жишиг үнэ нэмэх саналаа яам өгсөн. Үүнийг яам хянаж үзээд хот хоорондын зорчих тээврийн үнийг нэг хүн километрт 40 төгрөгөөр тогтоосон. Гэхдээ ард иргэдийн амьжиргааны төвшинг харгалзаж үзээд арай бага 37 төгрөгөөр бодож тасалбарынхаа үнийг гаргаж байна шүү дээ. Шатахууны үнэ өнгөрсөн онд олон удаа өслөө шүү дээ. Тэр бүрийд ард түмнээ гэж бодолцон үнэ нэмэхгүй байж байгаад өнөөдрөөс эхлэн Баянхонгор чиглэлийн тээврийн хэрэгслийн тасалбарын үнийг нэмлээ.
-Тасалбар авснаар та даатгалтай гэдэг ч бодит байдал дээр даатгалгүй байдаг?
-Үнэндээ энэ бол тендерээр шалгараагүй нэг ёсондоо манайхтай гэрээгүй автобус тэгж яваа шүү дээ. Тэрнээс манайхтай гэрээтэй бүх машин, микроавтобус, том, дунд оврын автобусны тасалбар авсан л бол даатгалтай гэдэгт эргэлзэх хэрэггүй гэж хэлмээр байна. Бүр эрт тасалбараа авсан бол хөнгөлөлтөд хамрагдлаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, урьдчилаад тасалбараа захиалсан бол жирийн өдрийнхөөс том хүн 20.000-17.000 төгрөг болж байгаа юм. 3000 төгрөг ч гэсэн яахав дээ.
-Нийслэлийн нийтийн тээврийн микроавтобус шиг зарим орон нутгийнх нэг сандалдаа дөрвөн хүнтэй явдаг. Ийм зүйл байж болдог юм уу?
-Ер нь байх ёсгүй гэж хэлмээр байна. Холын замд олон хүн чихээд явж болохгүй шүү дээ. Наад зах нь ачаа хүндэрснээс авто осол гарна. Тиймээс хэрвээ суудлыг чинь хуваан суулгах, чихэх, даатгалгүй гэсэн байвал холбогдох газарт нь хандах хэрэгтэй. Ер нь орон нутгийн нийтийн тээврийн хэрэгслийн тасалбарт хэддүгээр суудал, хаанаас хаана хүртэл, овог нэр, цаг хугацааг нарийн заасан байгаа шүү дээ. Тэрийгээ хараад л зорчигч хүн мэдэх ёстой.
Хот, хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тарифт өөрчлөлт орсон аймаг, сумд
– | Чиглэлийн нэр
| Дамжин өнгөpөx буудал | Зай /км/ | Зорчигчийн тариф | ||||
автобус | бага оврын автобус | |||||||
үндсэн | хөнгөлөлттэй | үндсэн | хүүхэд | |||||
том хүн | хүүхэд | |||||||
1 | БН.Баянхонгор | ӨВ. Нарийн тээл сум | 565 | 20000 | 17000 | 12000 | – | – |
БН.Өлзийт сум | 622 | 22000 | 19500 | 13200 | 23000 | 13200 | ||
БН.Баянхонгор сум | 639 | 23500 | 20000 | 13800 | 23500 | 13800 | ||
2 | ОР.Баян-Өндөр | СЭ.Сайхан сум | 257 | 9000 | – | 5400 | – | – |
3 | ӨВ.Арвайхээр | ӨВ. Арвайхээр сум | 431 | 16000 | 13000 | 9600 | 16000 | 9600 |
4 | ӨВ.Баян-Өндөр | Баян-Өндөр сум | 331 | 12200 | 11000 | 7800 | – | – |
Т.Оюун
дугаар 147/466