Дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө
Дэлхийн худалдааг цаашид либеральчлах хэлэлцээний Дохагийн шатанд бий болсон мухардлыг арилгах гэж ДХБ-ын тэргүүлэх орнууд тусгай зөвлөлдөөний хүрээнд Женевт сүүлийн найман өдрийн турш оросон байна.
Амжилт олох онцгой найдлагагүйгээр бүр долоон жил үргэлжилж буй Дохагийн үе нь өөрөө эргэлзээтэй болсон юм. Женевийн зөвлөлдөөн бүтэлгүйтсэний дараа амжилт олох магадлал бүр ч багаслаа. Саяны зөвлөлдөөн бүтэлгүйтсэн нь ирэх арван жилийн туршид дэлхийн эдийн засгийн хөгжлийн явцад сөргөөр нөлөөлж болох бөгөөд учир нь бид худалдааг либеральчлах гол салбарт гэдрэг алхам хийж байна гэж Мэнделсон онцлон тэмдэглэжээ. Дэлхийд хамгаалалтын бодлого ажиглагдаж байгаа нь эдийн засгийн ноцтой асуудалд хүргэж болох юм гэж тэр дурьдсан байна.
Женевийн зөвлөлдөөн дампуурсны гол шалтгаан нь Энэтхэг, Хятадын байр суурь байлаа гэсэн АНУ-ын байр суурийг дэмжихгүй байгаагаа ЕХ-ны төлөөлөгч мэдэгдэв. Эдгээр оронд бага орлоготой олон хүн аж төрдөг бөгөөд дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийн гэнэтийн өсөлтөөс дотоодын хөдөө аж ахуйн зах зээлээ хамгаалах бүрдэл хэсгүүдийг хэвээр байлгахыг тус хоёр орон хүсч байгааг ойлгож болно гэж Мэнделсон тэмдэглэжээ.
Дугаар 171 /2458/