Бээжингийн Шувууны үүр стадионы дээвэр шатжээ

Гэтэл 7-дугаар сарын 29-ны өдөр Зинан Шандунь мужид баригдаж байгаа олимпын наадам болох цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр дээр гал гарч, бүтэн өдрийн турш асчээ. Олимпын нээлт болохоос 11 хоногийн өмнө Бээжин хотын дээгүүр түймрийн утааны аварга том үүл хуралдан байжээ. Хотын удирдлагууд түймрийн утаанаас болж үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Бээжин хотын нутаг дэвсгэр дэх жижиг дунд үйлдвэр компаниудын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, хотын нийтийн тээврийн хэрэгслийн, нэн ялангуяа агаарын тээврийн бараг талыг нь зогсоох арга хэмжээ аваад байгаа юм байна. Түймрийн утаанаас болж хотод нэг километрээс цаашхи газар, байшин барилга, эд юмс харагдахгүй болсон байна. Чухам ямар учир шалтгааны улмаас гал гарсан нь одоогоор тодорхой бус байгаа бөгөөд холбогдох байгууллагууд шалгаж байгаа юм байна.

Дугаар 150(170)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button