Секс, спорт хоёрыг нэгтгэсэн рекламны сонирхолтой шийдэл
спортын төрлийг үзүүлж буй хүмүүсийн дүрс энэхүү сурталчилгааны гол баатар болжээ. Олимпийн бэлгэдэлтэй рекламны цуврал зурагт хуудсанд Хятадын Elasun маркийн бэлгэвч сурталчилагджээ. Түүгээр сагсан бөмбөгийн цагариг, унадаг дугуйны дугуй, буудлагын бай, гимнастикийн цагариг зэргийг төлөөлөн харуулсан ба Спорт чамайг эрүүлжүүлнэ гэсэн бичигтэй аж.
Үйлдвэрлэгчид ийнхүү олимпийн түүхэнд анх удаагаа секс спорт хоёрыг маркетингийн тусламжтайгаар холбож өглөө. Гэхдээ энэ хамгаалах хэрэгсэл олимпийг дагалдсаар ирсэн билээ. Афины 2004 оны олимпоор спортын элч төлөөлөгч нарын дунд 130 мянган бэлгэвчийг үнэгүй тарааж байжээ. Сиднейн олимпод ирсэн тамирчин бүрт 51 ширхэг бэлгэвч гардуулсан ба тоглолтын явцад нэмэн 20 ширхэгийг тарааж байсан түүхтэй юм байна.
Дугаар 150(170)