Дисней-Лэнд-ээс нэвтрүүлэг бэлтгэмээр байна
-Анх яаж энэ нэвтрүүлгийг хөтлөх болсон бэ?
-АШалгаруулалтад ороод тэнцсэн юм. Найруулагч зөндөө олон хүүхдээс бид хоёрыг сонгож авсан.
-Найруулагчдаа загинуулж байна уу?
-А3агинуулалгүй яахав. Гэхдээ хэлсэн үгийг нь хүлээж авах ёстой учраас гомдохоо больсон. Анх найруулагчид загинуулаад Шинээ уйлсан шүү.
-Ярилцлагынхаа асуултыг яаж бэлтгэдэг вэ?
-ШНайруулагч хэлж өгдөг. Бас өөрсдөө асуумаар санагдсан зүйлээ асууна. Бид хоёр хүүхдүүд юу хүсч байгааг мэддэг байх ёстой. Тэдний сонирхолд хөтлөгдөж л нэвтрүүлгээ бэлтгэдэг.
-Хүүхдүүд ихэвчлэн юу хүсч байх юм?
-АХамтлаг дуучидтай уулзахыг хүсдэг.
-Та хоёр ямар хамтлаг, дуучдыг сонсох дуртай вэ?
-Ш Бид хоёр Flash хамтлагийг шүтдэг. Улаан фэн нь. Flash хамтлагтай ярилцлага хийгээд их баярласан шүү.
-Та хоёрт нэгнийгээ эзгүйд ганцаараа ч юм уу, эсвэл өөр хүнтэй нэвтрүүлэг хөтлөх эвгүй байдаг уу?
-АМаш хэцүү. Шинээг байхгүй хойгуур өөр хүүхэдтэй нэвтрүүлэг хөтөлж үзсэн. Нэг л явахгүй юм билээ.
-Ш Ариунгуаг эмнэлэгт хэвтсэн хойгуур ганцаараа нэвтрүүлгээ хөтөлсөн. Гэхдээ яах вэ, зүгээр л байсан.
-Том болоод ямар хүн болох вэ?
-А.Ш Хөтлөгч, найруулагч, жүжигчин л болно доо. Телевизээсээ хэзээ ч холдохгүй шүү.
-Одоо хэддүгээр ангид орох вэ?
-Ш104 дүгээр сургуульд сурдаг. Энэ жил долдугаар ангид орно.
-А33 дугаар сургуульд сурдаг. Энэ жил алгасаад долдугаар ангид орох гэж байгаа.
-Пөөх, ямар жижигхэн юм бэ. Та хоёрыг бага ангийнх гэж бодсон юмсан?
-А Манай эгч надаас хоёрхон насаар эгч мөртлөө 170 см өндөртэй. Харин би ийм жижигхэн.
-Баяр болохоор зөндөө их бэлэг авдаг байх даа?
-ШБаяраар зөндөө их бэлэг ирнэ. Очсон газар болгон л бэлэг өгдөг юм. Бас хүүхдүүд бид хоёрт их хайртай байдаг юм шиг ээ. Дандаа л Сайн уу гэж мэндэлдэг.
-Та хоёр нэвтрүүлгээ улам гоё болгохын тулд ямар ажил хийж байна вэ?
-ШДисней-Лэндээс нэвтрүүлэг бэлтгэж үзэх юмсан гэж мөрөөддөг. Бас тоглож үзмээр байна.
-АХамтлаг дуучин, оддыг нэвтрүүлэгтээ оролцуулах дуртай.
-Хичээлийнхээ хажуугаар яаж энэ их ажлыг амжуулдаг байна аа?
-Ш Өглөө хичээлтэй бол үдээс хойш ажлаа хийнэ, өдөр хичээлтэй бол өглөө нэвтрүүлгээ бэлтгэнэ. Гэхдээ нэг их ядардаггүй ээ.
дугаар 147/466/