Бээжингийн олимпийн нууцыг Солонгосын суваг илчиллээ
Сүлжээнд тэр хоёр минутын бичлэг тавигдсан ба ирэх олимпийн нээлт ямаршуухан харагдахыг тэндээс харж болохоор байсан гэнэ. Солонгос бичиг дагалдсан бичлэгийн хэсгүүдээс тодорхой ойлгомжтой төсөөлөл авч чадахгүй ч олимпийн тоглолтын нээлтийн цаг, секундын тооллогыг цэнгэлдэх хүрээлэнгийн дунд цугларсан олон тооны хүмүүс дүрслэн үзүүлэх бололтой. Түүнчлэн нээлтийн ёслолд хөх-ногоон өнгө голлох байртай байх нь. Сургуулилалт нууц бөгөөд нээлт болтол олон нийтэд мэдэгдэхгүй байх ёстой. The Australian сонины сайтад Солонгосын бичлэг тавигдсан байснаа бараг тэр даруйдаа сүлжээнээс авагджээ. Учир нь олимпийн нээлтийн арга хэмжээг БНХАУ-ын нууцын зэрэглэлд оруулаад байгаа билээ.
Дугаар 150(170)