Аавыгаа өргөлгүй үхүүлсэн Форумын Энхбат ард түмний төлөө зүтгэх гэнэ

Сайн шандыг усыг

Шавхаж яаж барах вэ?

Сайн хүний үрийг

Мартаж яаж болох вэ?

10 настайдаа морзчин болжээ. Цэл залуухан насандаа МХЗЭ-ийн Төв хороонд хэлтсийн эрхлэгч , төд удалгүй хоёрдугаар, нэглдүгээр нарийн бичгийн даргаар дэвшин ажилласан байна. Улсын бага хурлын гишүүн, МАХН-ын төв хорооны гишүүнээр гурван удаа, АИХ-ын депутатаар хоёр удаа сонгогдож байжээ. Намын дээд болон ЗХУКН-ын дээд сургууль төгссөн. Гуравдагч ертөнцийн орнуудын эдийн засгийн хөгжлийн бодлого сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна. Түүний амьдрал тэмцэл, хувь заяанд хар, цагаан хэчнээн сүлэлдсэн ч ухамсарт бүнхий л амьдралаа эх орныхоо сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө зориулсан манай шилдэг тэргүүний сэхээтэн байлаа. Харин нам, төр, эвлэлийн ахмад зүтгэлтэн энэ хүний хүү Энхбат нь сайн эцгийн шийрийг хатаахаасаа илүүтэйгээр ясыг нь өндөлзүүлсэн тааруухан явдалтай нэгэн болжээ.

Д.Энхбат, ОХУ-д боломжийн боловсрол эзэмшсэн ч унаган мэргэжлээрээ тогтвортой ажилласангүй. Иргэний гэх өөрсдийгөө өргөмжлөх боловч гудамжны шалдан хөдөлгөөний толгойлогч болов. Түүний тархинд эрх мэдлийн жолоо цулбуур атгахаас өөр юу ч эргэлдэхгүй болжээ. Бөх хүн яавал өрсөлдөгчөө өвдөг шороодуулах вэ? Ямар мэх, арга залиар түүнийг унагах вэ? гэж насан турш бодож явдаг шиг Д.Энхбат юм л бол Засгийн газартай заамдалцаж, Засгийн газрыг дал мөрөөр нь тангарч унагахыг эрэлхийлнэ. 1996 онд билүү 1997 онд анх удаа Засгийн газрыг шүүхэд өгөх саналыг Д.Энхбат гаргаж байсан түүхтэй. Д.Энхбат ч О.Магнай ч адилхан Иргэний холбоо, эвсэл, хөдөлгөөн байгуулж, нийслэлийн гудамжинд гарсан юм. Д.Энхбат адал балмад үзэл баримтлалын загалмайлсан эцэг болж ажил сургуульгүй, учир мэдэхгүй хүний үрсийг гудамжинд цуглуулан адал балмад үзэл бодлогоо дөрвөн жилийн туршид тулган хүлээлгэсэн залуусын тархи толгойд байж болох л харгис онол суртахууныг шургуулсаар.

Жишээлбэл, -Ямар ч үнэ цэнээр хамаагүй засгийн эрх мэдлийг бид гартаа атгаж авна. Хууль бусаар ч хамаагүй засгийн эрхийг олж авах нь бидний зорилго. Хэрэв бид засгийн эрхийг авбал юуны өмнө Үндсэн хуулийг үгүйсгэнэ. Тулгуур хуулиудыг цовдлон бөөрийг нь гаргана, МАХН, АН хоёрыг устгаж, түүхийн данснаас хасч, улстөрийн тайзнаас арчиж цэвэрлэнэ. Сонгуулййн хуулийг жадална. Сонгуулийн хувьсгал-ыг хийнэ. Украин, Гүрж, Югослав, Испани, Киргиз, Узбект гарсан өнгөт хувьсгалыг эх орондоо импортолно. Би л, бид л хөдлөхгүй бол өөр хэн ч, хэзээ ч хөдлөхгүй. Нийгэм ялзарлаа гэсэн агуулгатай хичээл-ийг нийслэлийн гудамжинд гурван жил заасан. Хамгийн сүүлд 2008 оны долдугаар сарын 01-ний шөнө нийслэлийн хойморт болсон үймээн самууны жанжин штабыг толгойлогчийн нэг нь Д.Энхбат мөнөөс мөн.

Ногоон намын дарга Д. Энхбат ИХ намын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, АН-ын дарга Ц.Элбэгдорж нартай үгсэн нэгдэж Монголын түүхэнд байгаагүй аймшигт аллага, террор галдан шатаалт, тонуул дээрмийн түүдэг галыг асааж, шүдэнз зурж чулуудан, шатах тослох материал цацаж турхирч хөөрөгдсөн. Д.Энхбат, Б.Жаргалсайхан, Ц.Элбэгдорж гурав Ж.Батзандан, О.Магнай нарын араас шоронд орох бүрэн нигууртай. Террорын овоог гарцаагүй эд нар босгосон учир мэдэхгүй баахан шаазгай тэр овоонд суусан. Эх орныхоо төлөө тэмцсэн Н.Дангаасүрэн гуайн хөвүүн Д.Энхбат эх орон, ард түмнийхээ эсрэг тийнхүү боссон.

УДАМ САЙТЫН УВАЙГYЙ ХYY

Эвлэлийн ахмад ажилтан өгүүлрүүн

-Яагаад та ийм юм хэлнэ вэ?

-Аавыгаа өндөр настай өвгөн болсон хойно орон сууцыг нь зарж мөнгийг нь зувчуулан завшиж, зуслангийн зуны муу амбаарт их л зутруу байлгаж байгаад бурхны оронд үдсэн хүн.

-Д.Энхбат завсартай дагавар хүүхэд нь байсан юм болов уу?

-Үгүй. Дангаасүрэн даргын төрсөн хүү нь. Талийгаач болсны нөгөөдөр нь МХЗЭ-ийн Төв Хорооноос эмгэнэл илэрхийлэхээр мөнгө зоос цуглуулан өгөхөөр очтол хөөрхий хэзээний нутаглуулчихсан байсан. Аавыгаа хүндэтгэдэггүй хүн эх орноо хайрлана гэж юу байх вэ?

-Даанч дээ, Харахад гайгүй л хүн, Ханилахад тийм байдаг?

-Харин тийм ээ. Би судлаач, доктор, эвлэлийн ахмад ажилтан хүний хувьд М.Дангаасүрэн гуайн тухай бараг эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаа юм шиг тод томруун бичээд зураг хөргийг нь олж Монголын залуучууд анхны боть номынхоо магнайд залав. Номын нээлтэд аавыг нь мэдэх нэр хүндтэй настан буурлууд, үе үеийн эвлэлийн ажилтнуудын хамт Д.Энхбатыг урилаа, тэр ганцаар ирсэнгүй. Хожим нь гудамжинд тааралдаад асуувал Та мэдэж байгаа биз дээ. Би тун их завгүй хүн шүү дээ гэж байна. Аавынхаа гэгээн дурсгалыг тоодоггүй хүний үр анх удаа үзсэн дээ гээд санаа алдан суусан. Эцэг эхийнхээ гэгээн үйлсийг үргэлжлүүлдэггүй, дурсгалыг нь тоодоггүй хүний мөс чанар, жудаг нүнжиггүй хүн бол ойд төрсөн сармагчин юм.

Д.Энхбат зөвхөн эрх мэдэл, мөнгө зоос, хөрөнгө зоорийн төлөө амьдардаг юм байна. Энэ оны долдугаар сарын 2 хүртэл Д.Энхбат гудамжинд шаазгай шиг шагшиж байсан. Энэ сарын 2-ноос хойш Д.Энхбат яагаад оготно залгисан могой шиг дуугүй болчихов оо. Гамшиг, аймшигт балмад самуун уухайлан турхирчихаад, хүний амь насанд хүрч, соёлын өвийг галдан шатаачихаад Ж.Батзандан, О.Магнай хоёрыг задгай мөнгө шиг үрж түлхчихээд өөрөө ард нь чимээгүй, гэмгүй үлдэх гэсэн башир арга биш гэж үү?

Дугаар 171 /2458/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button