Допингийн шинжилгээний хариу гарлаа
Үндэсний их баяр наадмын дараа шөвгийн 16 бөх, зургаан харваачаас авсан допингийн шинжилгээг БНСУ-ын допингийн хяналтын лаборатор руу долдугаар сарын 17-нд явуулж, долдугаар сарын 21-ний өдөр БНСУ-ын допингийн хяналтын лаборатор хүлээн авсан тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан. Шинжилгээний хариу долоон сарын 30-ны өдөр Монголын үндэсний олимпийн хороон дээр ирсэн. Явуулсан шинжилгээ 100 хувь цэвэр гарсан байна. Мөн 2008 оны олимпит оролцох 29 тамирчдаас, өндөр амжилт үзүүлэх магадлалтай 14 тамирчнаас бэлтгэлийнх нь явцад допингийн шинжилгээ авч бөх, харваачдын шинжилгээний дээжистэй цуг явуулсан. Олимпит оролцох тамирчдын шинжилгээний хариу мөн 100 хувь цэвэр гарсан байна.
МҮОХ-ны Допингийн хяналтын мэргэжилтэн Н.Цогтсайхан
үideo1
Манай улсад 1999 оноос хойш томоохон тэмцээн уралдааны үер допингийн шинжилгээг авч эхэлсэн. Түүнээс хойш 2006 оныг хүртэл шинжилгээний хариу 1-2 тохиолдол допинг хэрэглэсэн нь илэрдэг байсан байна. 2007,2008 онуудад допингийн шинжилгээний хариу цэвэр гарч байгаад бид бүхэн баяртай байна гээд шударгаар өрсөлдсөн тамирчиддаа баярлалаа хэмээн Н.Цогтсайхан хэлж байсан юм.
Л.Батбулган
Ж.Дарханжаргал