Хөхний сүүг орлох ямар ч бүтээгдэхүүн байхгүй

1992 оноос хойш манай оронд ‘’Хүүхдийн хөхөөр хооллолтыг дэмжих’’ долоо хоногийг жил бүрийн найман сарын нэгнээс долооны хооронд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Жил бүрийн энэ арга хэмжээ өөр өөр уриан дор явагддаг. Тэгвэл энэ жилийн хувьд ‘’Хөхүүл эхчүүдийг дэмжье’’ уриан дор явагдана. ‘’Хүүхдийн хөхөөр хооллолтыг дэмжих’’ долоо хоногийн арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, НҮБ-ын хүүхдийн сангаас хамтран зохион байгуулж байна.

үideo1

Хөхүүл эхчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж болон байгууллага, хамт олон, гэр бүлийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд ‘’Хөхүүл эхчүүдийг дэмжье’’ уриан дор явагдаж буй ‘’Хүүхдийн хөхөөр хооллолтыг дэмжих’’ долоо хоногийн арга хэмжээний зорилго оршиж байгаа юм.

Л.Батбулган

Ж.Дарханжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button