Олимпт оролцох тамирчид шинэ дуутай боллоо
Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт хөгжмийн зохиолч С.Батболд нар Бээжингийн зуны XXIX олимпт Монголын тамирчдыг алтан медаль авахыг билэгдэн ерөөж Олимпийн дэвжээнд босоо Монгол хэмээх сайхан дуу зохиосноо өчигдөр тамирчдад хүлээлгэн өглөө. Дууг Өргөө хамтлагийн дуучин П.Болд дуулсан байна. Ийнхүү тамирчид маань хувцастай ч, дуутай ч боллоо. Одоо харин тэднийхээ амжилтыг харах л үлдлээ.
Ц.Түвшин
Дугаар 171 /2458/