Төмөр замчид баяраа тэмдэглэж байна
Ийнхүү Монголд төмөр зам байгуулагдсаны 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Төмөр замчид өнөөдөр эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Монголын төмөр зам хэмээх энэ том айл үе үеэрээ хөгжиж ирсэн гэж төмөр замчид хэлж байна. Тэд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэний дараа Төмөр зам-таны төлөө хэмээх өдөрлөгийг Сүхбаатарын талбайд тэмдэглэж байна.
Монголын төмөр замын хөгжлийн талаар ЗТАЖ-ын сайд Р.Раш ийнхүү ярьж байнаүideo1
Ахмад төмөр замчин С.Дамбадаржаа баярын сэтгэгдлээ хуваалцаж байнаүideo2
Уг өдөрлөгийг Төмөр замын хэрэг эрхлэх газар, Улаанбаатар төмөр зам хамтран зохион байгуулж байна. Улаанбаатар төмөр замын Улаанбаатар дахь вагон депогийн хувьд 70 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэж байгаа гэнэ. Нийтдээ 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын цехийн өргөтгөлийн байрыг барьж, 19 ажлын байрыг шинээр бий болгосон байна. Мөн 45 вагоныг засварлаж, ОХУ-д 121 хос дугуйн их засварыг хийлгэсэн зэрэг бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэжээ.
С.Номин
Б.Ганболд