Гачууртад газрын хөрсийг сүйтгэж байна

Уг зөвшөөрлийн Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир олгосон юм байна. Гэтэл уг газар нь нийслэл хотын онцгой обьектод хамаардаг, зөвшөөрөл олгогдох ёсгүй газар байжээ. Одоо тус компанийнхан хөрс хуулалтын ажлаа эхлүүлээд, газрын өнгөн хөрснөөс доош 60 см гаруйтай нүх ухаж буй гэнэ. Ингээд иргэдийн тэмцэлд хүргэх шалтгаан болжээ. Тэмцэгч иргэд энэ хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулсан байна. Тэд энэ үйл ажиллагааг дэмжихийг Улаанбаатарчууд болон ард иргэдээсээ хүсч байна.

Түр хорооны хөдөлгөөний тэргүүн н.Бямбадорж энэ үйл ажиллагаа хууль бус гэдгийг хэлж байнаүideo1

Тэд сар гаруйн өмнөөс зохих шатны байгууллагууд өргөдөл гомдол гаргасан гэнэ. Тус компани нийтдээ 100-аад га газрын эзэмшил авсан гэнэ. Ингэснээрээ усны тухай хууль, газрын хууль гээд олон хууль заалтыг зөрчсөн учраас тэд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нарт захидал илгээсэн боловч одоо болтол тодорхой хариу ирээгүй байгаа гэнэ. Энэ хууль бус үйл ажиллагааны улмаас усны нөөц хомсдож, малтай иргэдийн малын бэлчээр устаж үгүй болох аюул учраад байна.

С.Номин

Б.Ганболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button