Түрээслэгчид тэмцэхээр боллоо

38 аж ахуйн нэгж байгууллагын хамт олноос түр хороо байгуулсан талаар өчигдөр мэдээлэл хийлээ.Тэд Бид ямар нэг нам, хүчнийхэн биш, ажил амьдралаа залгуулж яваа Монгол Улсын жирийн нэг иргэд. Бусармаг үйлдлээс болж өнөөдөр ажлын байргүй, эд хөрөнгө, үндсэн бичиг баримт, үйл ажиллагаа явуулах наад захын шаардлага хангах тоног төхөөрөмжгүй хоцорлоо. Үүний зэрэгцээ сэтгэл санаа, эрүүл мэнд, аж амьдралын өдөр тутмын орлогоос эхлээд тооцож үл болох хохирол амссан. Гэтэл хэрэг явдал болоод бүтэн cap өнгөрч байхад дэг журамгүй, балмад үйл явдалд эрсдэн хохирсон жирийн иргэд бидний эрх ашгийг хамгаалж, хохирол бухимдлыг анхаарч үзэх байгууллага, эрх тушаалтан тэр болгон байхгүй байгаа. Ийм учраас бид эрх ашгаа хамгаалуулахаар 200 хохирогч нэгдэн, эвдэн сүйтгэҗ, тонон дээрэмдсэн, галдан сүйтгэсэн гэмтэнг олж тогтоон хохирлыг барагдуулж, төр хатуу хариуцлага тооцохыг шаардаж байна гэсэн юм.

Дугаар 171 /2458/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button