Ж.Ольмерт албан тушаалаа орхино

Би Кадима намын завсрын сонгуульд оролцохгүй, энэ сонгуульд хөндлөнгөөс хуггалдан оролцох бас бодолгүй байна. Шинэ дарга сонгогдохоор би шинэ Засгийн газрыг түргэн, үр ашигтай эмхлэн байгуущх боломжийг тэдэнд /сонгуульд ялагчдад/ олгохын тулд би Ерөнхий сайдыи албан тушаалыг орхино гэж Израилийн танхимын одоогийн тэргүүн цохон заажээ.

Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Кадима намын шинэ удирдагчийг сонгох сонгуульд хамгайн лавтай ялагчдын тоонд хэд хэдэн өрсөлдөгч, түүний дотор Батлан хамгаалах яамны тэргүүн байсан бөгөөд одоо Тээврийн сайд Шауль Мофаз, Батлан хамгаалахын сайд Эхуд Барак, Ерөнхий сайдын орлогч Хаим Роман нарыг нэрлэж байна. Гэхдээ тун саяхан Иерусалимд болсон намын цуглаан дээр Ольмертын бодлогыг хатуухан шүүмжилсэн Гадаад хэргийн сайд Ципи Ливнийг Засгийн газрын тэргүүн болох тун горьдлоготой хүн гэж бас үзэж байгаа ажээ.

Дугаар 171 /2458/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button