Cheүrolet Монголд анхныхаа Showroom-ийг нээлээ
Номин Холдинг ХХК-аас Монголынхоо хэрэглэгчидэд дэлхийн алдартай брендүүдийг оруулж ирэн боломжийн үнээр санал болгодгийг бид мэднэ. Тэгвэл энэ удаа дэлхийн алдартай бренд Шевролет-ийн авто машишнуудыг зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр Монголоосоо худалдан авах боломжийг олгож байна. Монголд анхны Шевролетийн Showroom-ийг нээж Шевролетийн дистрибьюторт тавигддаг өндөр шаардлагыг хангасан, засвар үйлчилгээг өндөр түвшинд хийх технологийн тусгай багаж хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон гэнээ.
Номин Холдинг Женерал Моторсийн Гадаад орнуудын дистрибьютор Корпорацитай хамтран ажиллах шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
үideo1
Энэхүү Showroom нь хоёр давхар, 1783 метр кв талбай бүхий талбайд үйл ажиллагаа явуулах юм байна. Үйлчилгээ мөн сэлбэг, засварын үйлчилгээг хэрэглэгчдэд нэг дороос хүргэх болно. Үзэсгэлэнгийн танхимд 12 автомашинийг байрлуулан толилуулах боломжтой ба гаднах талбайд үйлчлүүлэгчид, сонирхогчидын хүлэгт зориулсан хангалттай өргөн талбай бүхий зогсоолтой.
Номин Холдинг ХХК-ны гүйцэтгэх захирал Ш.Энхбаяр
үideo2
Л.Батбулган
Ж.Дарханжаргал