Ганбаа Сумъяад элбэгдэв

Барилдааныг нь мэддэгээрээ До.Ганхуягийг амлахгүй дээ, Өнгөрсөн жилийн наадамд нутгийн бөх Б.Сайнбаярыг амлаж барилдаад өвдөг шороодсон болохоор До.Ганхуягийг амлаагүй байх, Барилдаж үзээгүй хүнтэйгээ барилдъя гэж Ганбаатарыг амласан гэх зэрэг тэрхэн зуур бөхийн хорхойтнуудын дунд өрнөсөн таамаглалуудтай зэрэгцэн хоёр бөхийн барилдаан сонирхолтой болж ирсэн. Аварга гэж айлгүй Н.Ганбаатар зоригтой барилдаж, өмнөөс нь сөрөн ухрааж, ирийг нь дарж барилдсан бөгөөд Сумъяабазар аварга хоёр ч дахин хутгаж мэхээ дутуудуулан барьц тавилцсан. Ингээд барьц сонгож барилдахад, Н.Ганбаатар шуудагдсан барьцнаас шахаж араар нь мордоод давсныг наадамчид санаж байгаа байхаа. Элэг бүсээ тайлж, үзэгчдийн суудалд суусныхаа дараа Сумъяа Ганбаатар чинь их том хүн байна шүү. Надад элбэгдэж байна хэмээн толгой сэгсрээд Энэ Өсөхөө унахаар би уначихаад байдаг юм гээд наргиан болгон инээж байжээ.

дугаар 27/151

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button