Хөрөнгө мөнгөний хангалтгүйгээс замын засварыг хийж чадахгүйд хүрчээ
Баянзүрх дүүргийн Да хүрээ техни-кийн захын замууд машин явахад бэрхшээлтэй. Их хэмжээгээр бороо орсны дараа өнөөх хонхорхой нь усаар дүүрч жолооч хаана юу байгааг мэдэхгүй нүх рүү орж машиныхаа дугуйг хагалах гээд багагүй хохирдог. Дээрх замуудыг хэзээ бүрэн засварлах хийгээд энэ ажил хэдэн хувьтай байгаа талаар Нийслэлийн автозамын газрын орлогч дарга Л.Батцоожоос дараахь тодруулгыг авлаа.
Автомашин Явахад хүндрэлтэй замуудыг энэ сард засварлаж дуусгана
Өнгөрсөн зургадугаар сараас Улаанбаатар хотын төв зам, хорооллын доторх засварын ажил хийгдэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 727 сая төгрөг төсөвлөсөн. Хорооллын доторх зам засварын ажил дуусаад байна. Харин төв замын засвар 90 хувьтай явагдаж байгаа. Уг ажилд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө хуваарилсан ч замуудыг бүрэн засварлахад хангалттай биш гэнэ. Зам засварын ажилд асар их хөрөнгө ордог, дээрээс нь материалынх нь үнэ өртөг жил ирэх тусам нэмэгдэж байгаа учир төсөвлөсөн хөрөнгө хүрэлцдэггүй байна.
Нийслэлийн бүх замыг засварлахад төсөвлөсөн хөрөнгөөс хэд дахин их мөнгө шаардлагатай аж. Тиймээс нийслэлийн автозамыг хариуцдаг байгууллагын удирдах ажилтны тайлбарласнаар байгаа хөрөнгөндөө тааруулаад, боломжийнхоо хэрээр засварла-даг гэнэ. Нийслэлд хамгийн их эвдрэлтэй зам болох Баянбүрд, Ногоон нуураас III сур-гууль хүртэлх, Зуун айл орчмын замыг энэ сардаа багтаагаад засварлаж дуусах юм байна. Мөн Баянзүрх дүүргийн Да хүрээ техникийн захын замыг ч энэ хугацаанд амжуулан засварлах гэнэ. Шаардлагатай замуудыг төлөвлөсөн хугацаандаа засварлах боловч цаана нь дахин тордох ёстой зам байгаа учир Нийслэлийн авто замын газар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт санал тавьжээ. Ингэхдээ 2008 оны төсвийн тодотголд дахин хөрөнгөний асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байна.
Хотын замуудын ашиглалтын хугацаа дууссан уЧир тордлого авдаггҮй гэнэ
Асьфалтан зам 15 жил ашиглах нормтой байдаг. Харин бетон замын ашиглалтын хугацаа 20 жил аж. Гэтэл манай замуудын 80 хувь нь энэ хугацааг аль хэдийнэ өнгөрөөжээ. Тиймээс жил бүр шинээр эвдрэл гарч ирдэг байна.
Тодруулбал, өнөө жилд гарсан ховилыг засварлахад урьд нь огт эвдэрч байгаагүй хэсэг нь энхэл, донхол болдог байна. Хөрөнгө мөнгөний бололцоотой бол чимхлүүр ажил хийж өнөөдөр маргаашаа өнгөрөөхийн оронд нэг мөсөн шинэчилчихвэл жолооч нарт ч зорчиход таатай байх нь лавтай. Хэрэв хөрөнгөө бүрмөсөн шийдчихлээ гэхэд бас нэг том бухимдал гарах аж. Нэг замаа шинэчиллээ гэхэд хотын зам ачааллаа даахгүй бөглөрөл үүснэ. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд шиг автозамын сүлжээ сайн бол энэ ажил төвөггүйхэн бүтэх гэнэ. Нийслэлийн автозамын газар үүнд анхаарлаа хандуулан гадаадаас буцалтгүй тусламжаар гүүрэн зам барихаар төлөвлөжээ. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах гүүрэн замын зураг төсөл нь хийгдэж байгаа гэнэ. Баруун дөрвөн замыг төмөр замтай холбох энэ гүүрэн замын барилгын ажил ирэх онд эхлэх юм байна.
Замын цагдаагийн газар ослын багагүй хувь нь замын цагаан тэмдэглэл харагдахгүй болсноос үүдэлтэй хэмээж Нийслэлийн авто замын газрыг буруутгадаг. Үүнийг Л.Батцоож даргаас тодруулахад Манай улсад автозамын хэвтээ тэмдэглэгээг жилд нэг удаа хийдэг бол Японд гэхэд энэ ажил хоёр удаа явагддаг аж. Одоогоор 50 хувьтай явж буй энэ ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар гүйцэтгэж байна гэлээ. Хэдийгээр зам засварын ажилд хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байдаг ч бид боломжийнхоо хэрээр замаа шинэчилж байна гэв. Ачаалал ихтэй нарийн замуудыг өргөтгөх бодлогынхоо хүрээнд МҮОНРТ-ээс хойших замыг өргөтгөж, шинчилсэн аж. Мөн хуучин гэмтлийн эмнэлгийн арын замыг Дашчойлин хийдтэй холбож 20 тэрбум төгрөг зарцуулжээ. Цаашид Дарь-Эхийн замыг өргөтгөхөөр төлөвлөөд байгаа аж.
М.МӨНХЦЭЦЭГ
дугаар 185/2950/