Нойргүйдэл таргалахын үндэс

Зургаан хоногийн турш хоногт дөрвөн цаг унтаж байсан 11 залуугийн нүүрс усны солилцоо болон эндокрины ажиллагаанд өөрчлөлт орсныг илрүүлсэн судалгааны тухай Английн анагаахын сэтгүүлд нийтэлсэн байдаг.

Хүний гармон нь 24 цагийн хэмнэлд захирагддаг. Унтах цаг өөрчлөгдөхөд л гармоны ажиллагаанд давхар өөрчлөлт ордог. Ингэснээр таны бие организм сүүн бүтээгдэхүүнийг хүлээн авахгүй, хоол идэх дур ихсэвч идсэн хоолоо зохих ёсоор нь боловсруулдаггүй болно. Цаашилбал гармоны өөрчлөлтөөс болж жин нэмэх аюултайгаас гадна чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Ихэнх залуу хүмүүс хэдхэн цаг унтахад л хангалттай, эсвэл унтахгүй байсан ч чадна гэж боддог. Yнэндээ бол тийм бус. Амьдралынхаа туршид бид унтахдаа хангалттай хугацаа зарцуулах ёстой. Нөгөө талаар нойргүйдэл тодорхой шалтгаантай байдаг аж.

Yүнд

1. Сэтгэл санаа тайван бус, стресс

2. Өвчин тусах

3. Чимээ шуугиан

4. Гэрэл

5. Ажлын хэт ачаалал

6. Кофе

7. Архи

8.Эм (тураах эм, ханиад, харшил, багтрааны эм)

9. Уур хилэн буюу сэтгэл санаагаар унах

10. Айдас

Таныг шөнө бүр сайхан унтахад дараах томъёо тусална. Yүнийг шинжлэх ухаанд унтахын 4У гэж нэрлэжээ.

Унтах цагаа зохицуулах

Өдөр бүр тогтмол цагт босч бай. Хэрвээ Та долоо хоногийн турш өглөө долоон цагт боссон бол амралтын өдрүүдэд ч мөн адил энэ цагтаа босоорой. Хэрвээ тогтмол ингэж чадахгүй бол өдөр зүүрмэглэх хэрэггүй. Тогтмол нэг цагт унтахыг хичээ. Зарим хүмүүс хоногт есөн цаг унтахад хангалттай байдаг бол зарим нь тав буюу түүнээс ч бага цаг унтахад хангалттай байдаг. Иймээс Та хэдэн цаг унтах шаардлагатайгаа мэдэж аваад тэр цагаа барихыг хичээгээрэй.

Унтах дүрэм

Унтлагын өрөөгөө унтахад л ашиглаарай. Унтлагын өрөө анир чимээгүй, харанхуй, сэрүүхэн байх ёстой шүү. Мөн нойроо хүрсэн үед л орондоо ороорой.

Унтахын өмнө тайвшир

Тэмдэглэлийн дэвтэртээ санааг тань зовоож буй зүйлээ бичээд ард нь тэднийг шийдэхээр төлөвлөж буй аргаа бич. Хэрвээ санхүүгийн байдалдаа санаа зовж буй бол баруун талд нь энэ асуудлыг шийдэх бүхий л боломжтой аргуудыг бичээрэй. Жишээ нь, амралтаа хойшлуулах, санхүүгийн зөвлөхөөс зөвлөгөө авах, зардлаа багасгах гэх мэт.

Унтахад саад болох зүйлс

Архи, тамхи, кофе гэх мэт зүйлсийг унтахаас өмнө бүү хэрэглэ.

Ж.Хорол

дугаар 150

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button