Иод дутлын эмгэг гэж юу вэ?

Иод нь бие бялдар, тархи мэдрэлийн эдийн хөгжил, биеийн дулаан, энергийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэж байдаг бамбай булчирхайн дааврын нэг бүрэлдэхүүн юм. Хүн хэрэгцээт иодынхоо 92 хувийг хүнснээс, үлдсэн хэсгийг агаар, ус, хөрс, орчноосоо авдаг.

Насанд хүрсэн хүний биед дунджаар 15-20 мг иод байдгийн 70-80 хувь нь бамбай булчирхайд агуулагддаг бөгөөд өдөрт дор хаяж 100-150 мкг иод хэрэглэж чадвал бамбай булчирхайн даавар ялгаруулалт хэвийн явагддаг.

Бамбай булчирхайн дааврын үйлчилгээ

– Yр хөврөлийн үед араг яс, мэдрэлийн тогтолцооны үүсэлт, хөгжилтийг хангана

– Биеийн дулаан үүсэлтийг ихэсгэнэ

– Бүх төрлийн бодисын солилцоог идэвхжүүлнэ

– Бүх эд эрхтний хүчилтөрөгчийн хэрэгцээг ихэсгэнэ

– Зүрхний булчинд эерэг нөлөөг үзүүлнэ

– Рецепторын катехоламинд мэдрэг чанарыг ихэсгэнэ

– Амьсгалын төвийн үйл ажиллагааг зохицуулна

– Уургийн нийлэгжилтийг идэвхжүүлнэ.

– Ясны үүсэлт болон нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг

– Эсийн мембранд нөлөөлж, эс доторхи нүүрс ус, аминхүчлийн зөөвөрлөлтийг ихэсгэнэ.

дугаар 150

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button