Хөлийн эврийг хэрхэн арилгах вэ?
Энэ нь арьсны эвэрлэг бүрхүүл хязгаарлагдмал хүрээнд ургаж байгаагийн шинж юм. Дугуй, зуйван хэлбэртэй, цайвар шаргалдуу өнгөтэй, хатуу товруу нь гол төлөв хөлийн ул буюу хөлийн хурууны үений орчимд байрласан байдаг. Энэ нь явах үед даралтанд өвддөг. Хөлийн эврийг арилгахын тулд юуны өмнө таарсан гутал өмсөх нь мэдээж. Эвэр гарсан хэсгийн арьсан дээр 50 хувийн салицилентай лент наах буюу 10 хувийн салицилин болон сүүний хүчлийн уусмалаар олон дахин арчиж болно.
дугаар 150