Цэргийн бааз хаах шийдвэрт ОХУ нөлөөлөөгүй

Тус улсын Ерөнхий сайд Игор Чудиновын хэлснээр цэргийн баазаа байрлуулж буйн хөлсөнд Вашингтон Бишкект хангалттай ихийг төлөөгүй аж. АНУ баазаа байрлуулж буйн хөлсөнд Киргизстанд жилд 63 сая ам.доллар төлдөг юм. Орос, Киргизстаны тэргүүн нарын уулзалтын үеэр Москва Киргизстанд хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсны дараахан буюу энэ долоо хоногийн эхээр Киргизийн Засгийн газар төв Ази дахь Америкийн цорын ганц цэргийн баазыг хаах тухай тогтоолын төслийг парламентад өргөн барьсан. Парламент асуудлыг энэ сард багтаан хэлэлцэнэ. Афганистан дахь АНУ, НАТО-гийн цэргийн ажиллагааны гол түшиц газруудын нэг Манасын агаарын хүчний баазыг хаалгахгүй байх талаар Пентагон Киргизийн албаныхантай хэлэлцэж эхэлжээ. Ажиглагчдын үзэж буйгаар Америкт гэнэтийн цохилт болсон эл асуудал Москвагийн хувьд дипломат ялалт. Орос төв Азийг стратегийн онцгой статустай гэж үздэг бөгөөд тус бүс дэх Америкийн нөлөөг илт эсэргүүцдэг юм.

Дугаар 06

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button